Нийгмийн
Эрээн хотод цагаан сарын үзэсгэлэн гарчээ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо зохион байгуулагдаж буй "Цагаан сарын үзэсгэлэн худалдаа”-г МҮХАҮТ-тай хамтран тав дахь жилдээ зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн нэгдүгээр сарын 6-ны өдөр нээжээ.
Тус үзэсгэлэнд Монгол Улсаас 50 гаруй ААН нэгж арьс ширэн цүнх, савхин хүрэм, ноолуур, сарлагийн хөөвөр, булган дээл, гоёл чимэглэл, алт мөнгө, зэсэн эдлэл, арьсан гутал, монгол дээл, хантааз хүрэм, булган малгай зэрэг бараа бүтээгдэхүүнээр, мөн Хятад, Өвөр монгол, Орос Пакистан, Энэтхэгийн 150 гаруй ААН өөрийн орны бараа бүтээгдэхүүнээ сурталчлан оролцож байна.
Тус ”Цагаан сарын үзэсгэлэн худалдаа” энэ сарын 14-ийг дуустал үргэлжлэх юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.