Нийгэм мэдээ

65-аас дээш насны ахмадууд "Насны хишиг"-ээ авна

Жил бүрийн сар шинийн баяр болон Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 65 болон түүнээс дээш настай ахмад настанд улсын төсвөөс санхүүжүүлэн насны хишиг олгодог.

Энэ онд шинээр “Насны хишиг”-т хамрагдах 1958 оны долоодугаар сарын 16-наас 1959 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн хооронд төрсөн ахмад настнууд 2024 оны хоёрдугаар сарын 9-нөөс өмнө "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ Ehalamj.mn сайтаар болон хорооны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд хандан гаргана.

Бүртгэл хийлгэхдээ заавал өөрийн биеэр очих шаардлагагүй бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тухайн хүний иргэний үнэмлэхийг авч очиж "Насны хишиг" авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх бөгөөд "Насны хишиг" хөтөлбөрт хамрагдах иргэний дансны дугаарыг мэдэж байх шаардлагатай.

Харин өмнө нь "Насны хишиг" авч байсан ахмадуудын мэдээлэл автоматаар сунгагддаг тул шинээр хүсэлт гаргах шаардлагагүй аж.

Ташрамд мэдээлэхэд, ахмад настны эрхийг хангах, амьжиргаа, хөгжил оролцоог дэмжих, нийгмийн үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор анх Ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийг 1995 онд баталж байсан. Хуулийг сүүлд 2017 онд шинэчлэн баталсан бөгөөд,

  •     65-69 нас 50 мянга
  •     70-79 нас 80 мянга
  •     80-89 нас 150 мянга
  •     90 ба түүнээс дээш настай бол 250 мянган төгрөг олгодог.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинbayar
Зочинbayar
1 сар 8, 2024 15:10

Ter uguh mungu denduu baga baina ichmeer

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
1 сар 8, 2024 15:26

Юунд нь ичээв төрөөс өөр хэн чамд мөнгө өгөөд байгаа юм бүүр нэг муу амтай чамлаж даварсан гуйлагчин зантай өөрөө харин ичдэг бай

Зочин
Зочин
1 сар 9, 2024 09:27

Ажил хийж байхдаа сард 400000 төгрөг, жилд 4800000 төгрөгийн НДШ, татварыг 40 жил, нийт 192000000 төгрөгийг төл сөн байна. Түүнээсээ жилд 100000 төгрөгийг өгч байгаа нь ёстой ичмээр. Ихэнх хүн тэтгэвэр гараад уд�##�гүй мөнх бусыг үзүүлдэг. Насны хишиг нэртэй нэр гутаасан мөнгөө дор хаяж сар болгох хэрэгтэй. Угтаа төрд юуч хийгээгүй гэгч татвар төлж үзээгүй долоогч нар олон тэрбумаар хулгайлж байгаа. Хулгайлдаг нь ичихгүй байхад хулгайлуулсан нь ичэх юм уу. Битгий горьд лолоогчоо.

Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
1 сар 8, 2024 15:24

За яах вэ хөөрхии 80000 авдаг нэмэр болдог л юм �##�батайч биш юм бүхнииг голж дандаа авах гар сарвайж муу ам�##�ж болохгүй шүү ахмадууд аа

Зочин
Зочин
1 сар 8, 2024 18:17

saihan nasnii buyan turiin mini xishig talarhaj bna

Зочин
Зочин
1 сар 9, 2024 17:16

За байз 90 хүрчихвэл арай ахиу байдаг,амны билгээр авлаа гэхэд ганц жил хүртэх болов уу яадаг бол????

Иргэн
Иргэн
1 сар 10, 2024 07:00

Төрийн хишиг их буяндаа.Энэ буян хүртэтлээ өндөр насыг нас�##�ж яваадаа т�##�арх тэнэг минь

Тэтгэвэр авагч
Тэтгэвэр авагч
1 сар 10, 2024 08:29

Тэтгэвэрт гараад 10 гаруй жил ажил хийж шимтгэл төлж жилдээ ц�##�ингаасаа 3саяаас 5 саяыг төлж бана гэтэл жилийн нэмэгдэл 1.5 хувь нээх сард 16500 төг жилдээ 200000 төг энэ арай шудрага бус ичмээр тооцоо юу одоо төлөхгүй байж болно гэсэн хууль яригдаад тэр журам гараагүй ч гэх шиг энэ арай арай олон жил ийм байдлаар төлөв

Ханд
Ханд
1 сар 10, 2024 14:18

100к цагаан сарын өмнө нэмж болдоггүй юм байх даа.

Back to top button