Улс төрийн мэдээ

М.Бадарчийн найдаж буй спортын арбитр гэх ТББ нэг бөхөөс ₮5 сая авч, барилдах эрхийг сэргээж байна

Улсын арслан М.Бадарч арбитрын шүүхэд хандсан гэдэг мэдээллийг амнаасаа унагаж, үнэн мөн нь ил болно, цагаадна, нэр төрөө сэргээлгэнэ хэмээж буй. Угтаа арбитрын шүүх гэдэг нь "Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" ТББ юм.

Эргэн санавал, энэ ТББ-д өмнө нь:

  • Улсын арслан Э.Оюунболд
  • Харцага Ц.Мөнхбаяр
  • Аймгийн арслан Б.Өсөхбаяр нар хандаж, барилдах эрхээ сэргээлгэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гардан авч байсан.

М.Бадарч энэ байгууллагад ихээхэн итгэлтэй буй. Спортын арбитр нь Допингийн эсрэг үндэсний төвийг дуудаж уулзсан ба хуралдааны товыг тогтоосон гэх мэдээлэл байна. Улмаар, М.Бадарчийн эрхийг сэргээх нь зүйтэй эсэхийг ойрын үед хэлэлцэх товтой.

Гэхдээ Э.Оюунболд, Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр болон М.Бадарч нарын аль нь ч допингийн шинжилгээний хариутай маргаагүй байна. Харин шинжилгээ авах процессын асуудлыг хөндөж, үүгээрээ түрий барьдаг зүй тогтол тогтоод буй аж.

-Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар шинжилгээний хариутай маргаагүй-

Монголын Үндэсний бөхийн холбооноос 11 бөхийг шинжлүүлэх хүсэлт Допингийн эсрэг үндэсний төвд гаргасан. Энэ дагуу шинжилснээр харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допинг илэрсэн байдаг. Улмаар тэдний барилдах эрхийг дөрвөн жилээр хассан юм.

Допингийн эсрэг үндэсний төвийн шийдвэр гаргах механизмд хүний эрхийг хамгаалах, өөрийгөө хамгаалах, тайлбарлах боломж олгох хэсэг бий. Ийм үүрэг бүхий Хараат бус хороо ажилладаг бөгөөд, Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарыг удаа дараа дуудахад ирээгүй байна. Ингээд допингийн шинжилгээг баталгаажуулсны дараа тэд дээр дурдсан "Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" ТББ-д хандсан байдаг.

Харин хандахдаа, "Би допинг хэрэглээгүй. Шинжилгээний хариуг буруу гаргалаа" гэдэг агуулгаар бус, шинжилгээ авах процесс алдаатай, баримт материал дутуу цуглуулсан, тайлбар мэдүүлэг аваагүй гэх мэт үндэслэл тавьсан байна. Эдгээр нь олон улсын дүрэмд байдаг шаардлага. Ийм үндэслэлүүдэд нь арбитрын ТББ тэдний талд шийдвэр гаргасан.

-Э.Оюунболдод холбогдох хуралдаанд Допингийн эсрэг үндэсний төвийг оруулалгүй, шууд шийдсэн үү-

Улсын арслан Э.Оюунболдын тухайд, мөн тус ТББ-д хандсан. Хуралдаанд Допингийн эсрэг үндэсний төвийн төлөөллийг дуудсан. Хуралдаан 03.00 цагт зарлагдсан бөгөөд хүрэлцэн ирэхэд "Эхлэх болоогүй байна" гэдэг шалтгаан хэлсэн гэх. Улмаар төлөөллүүд тодорхой минутын хугацаанд хоол идээд эргээд ирэхэд хуралдчихсан байж. Чингээд "Хуралдааныг хүндэтгээгүй тул нэхэмжлэгчийн талд шууд шийдвэр гаргалаа" хэмээн "алх цохисон" гэгдэж байна.

Ингэж эрх нь сэргэсэн Э.Оюунболд сар шинийн барилдаанд зодоглосон. Дахиад допинг илэрсэн. Одоо бүх насаараа барилдах эрхгүй болоод буй. Нийт гурван удаа допинг хэрэглэсэн нь баталгаажсан.

-М.Бадарч мөн процессын алдаагаар түрий барьж байна-

Улсын арслан М.Бадарчийн хувьд мөн допингийн шинжилгээний хариутай маргаагүй байна. Харин шинжилгээ авах үед байлцсан цагдаа, тагнуулын ажилтнууд нь мэргэжлийн сургалтад суугаагүй гэдэг үндэслэлээр маргажээ.

Угтаа шинжилгээ авах процесст Шадар сайд, Баяр наадмын комиссын тушаалаар цагдаа, тагнуулынхан орж ирсэн. Тэд сургалтад суугаагүй байсан нь үнэн. Нэг нэгнээ хянах үүрэгтэй бүтцүүд тийн ажиллаж, бүр шинжилгээний сорьцыг БНСУ руу тагнуулын ажилтнууд аваачиж өгсөн байна.

Допингийн шинжилгээ авах тухай дахь сургалтад суугаагүй байх нь олон улсын дүрмийн хувьд маргах үндэслэл болж болно. Хэрэв арбитрын ТББ урьд, урьдынх шиг М.Бадарчийн эрхийг сэргээхээр шийдвэрлэвэл, олон нийт түүнийг допинг хэрэглээгүй гэж андуу, ташаа ойлгохоор нөхцөл байдал үүсжээ.

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд дөрөв давсан 32 бөхөөс допингийн шинжилгээ авсан.

Ингэхэд Монгол улсын арслан М.Бадарчийн шинжилгээнээс Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориглосон жагсаалтад орсон бодис илэрсэн тул уг барилдааны бүх давааг хүчингүйд тооцож, улсын арслан цолыг хурааж, түүнийг Үндэсний их баяр наадмаар барилдах эрхийг 2027 оны долдугаар сарын 12-ныг дуустал дөрвөн жилийн хугацаагаар хассан билээ.

"Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" ТББ-ын нэмэмжлэл авах төлбөр 5 сая төгрөг

Уг нь тамирчид Допингийн эсрэг үндэсний төвтэй маргаж байгаа бол Хараат бус хороонд нь хандана. Тэгээд санал нийлэхгүй бол Швейцарь төвтэй давж заалдах шатны, эцсийн шийдвэр гаргадаг, олон улсын спортын арбитрт ханддаг номтой.

Олон улсад үндэсний бөхийг спорт бус фестиваль гэж үздэг болохоор хамаарч өгдөггүй. Бөхчүүд өөрсдөө ч энэ шугамаар олон улсын байгууллагаар явах дургүй. Мөртлөө сүүлийн үед Монгол дахь ийм ТББ-д хандаж, маргах үндэслэлээ бол олон улсад баримталдаг, нарийн ширийн дүрмүүдэд суурилдаг болжээ.

"Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" ТББ нь нэг хүнээс таван сая төгрөгийн хураамж авч байж, хэрэг бүрдүүлдэг байна. Уг нь сайн хуульчидтай байгууллага гэгддэг ч бөхчүүдийн барилдах эрхийг допингийн шинжилгээ ямар гарснаас эс хамааран сэргээж "чаддаг" газар болж хувирчээ.

"Олон улсын ба үндэсний спортын арбитрын холбоо" НҮТББ-ын бүртгэлийг харвал Г.Батзаяа даргатай, Ч.Дарьсүрэн Гүйцэтгэх захиралтай. Тэд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хамаарал бүхий хүмүүс гэх мэдээлэл байна. Энэ талаар бид дэлгэрүүлж, эргэн мэдээлэх болно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
1 сар 10, 2024 08:57

z##luulaa huuliin deer garsan uls bna

Зочин
Зочин
1 сар 10, 2024 20:57

ЭНЭ ТЭНГИС ГЭГЧ НӨХӨР ЗҮГЭЭР Л, БАДАРЧИЙГ ЗАРГАА АВЧИХ ВИЙ ГЭДГЭЭС ШЭЭС НЬ ГООЖИХ ГЭЖ БГААГААС ҮҮНИЙГ БИЧЖЭЭ. ТАВАН СӨЯ ТӨГРӨГ АВААД ЭРХИЙГ НЬ СЭРГЭЭДЭГ ГЭСЭН ГАРЧИГАА ҮНЭН ГЭДГИЙГ ЭХЛЭЭД НОТОЛЧИХ! ҮНЭН БОЛ ТҮРҮҮЧИЙН БӨХЧҮҮДИЙН ЗАРГА ХҮЧИНГҮЙ БОЛНО. ДЭЭР НЬ АРБИТРИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ШҮҮХЭД ТАТАГДАНА. ХЭРЭВ ХУДЛАА БОЛ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХЭЭ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЭР ЗАРЛАЧИХ. ХАРИН СҮҮЛД НЬ ХУДЛАА ХЭЛСЭН Ч ЯАДГИЙН, БИ СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ БООМИЛЛОО ГЭЭД ТЭНЭГТЭЭД БАЙВ АА! ХА ХА ХА

Зочин
Зочин
1 сар 10, 2024 16:22

Спортын арбитр гэж байж болно л доо.Олон улсын арбитрийн байгууллагаар бат�##�гаажсан эрх бүхий хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага байх ёстой .Гайх�##�тай нь ТББ ( төрийн бус , ашгийн бус байгууллага) буюу НҮТББ мөнгө төгрөг аваад хэдхэн хүн асуудлыг шийднэ гэж ямар олигтой юм байх вэ. Раднасэд ээ энэ Г.Батзаяа , Ч.Дарьсүрэн хоероор аваад �######�на уу

Зочин
Зочин
1 сар 10, 2024 10:36

Писдунууд болио допинг новшнууд �######�

Зочин
Зочин
1 сар 10, 2024 14:51

спортын арбитар гэж үхсэн б�##�анцагны юм байсан юм бэ тийм юм байдаг юм бол солонгосын допингийн төвтөй марг�##�дааж ш�##� худ�##� солиороод бөхчүүдийг бөхийн холбооны эсрэг цэнэглэдгээ болиоч

Зочин
Зочин
1 сар 10, 2024 16:15

Спортын арбитр гэж үхсэн ацных нь юу байсын. 5 сая төгрөгний хураамж авч хэрэг шийддэг тийм байгууллага гэж юу байсын. Энэ 5 саяын авлига аьч асуудлыг шийдсэн дүр эсгэдэг энэ спортын арбитр гэх ТББ-ыг АТГ-ынхан өөрсдийнхөө санаачилгаар ш�##�гаачээ. Олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг авч хэлэлцэж хүчингүй болгодог тийм тэнэг байгууллага манай улсаас өөр хаана ч байхгүй. Энэ допинг хэрэглэдэг тэнэг маанаг бөхчүүд барилдахаа болиочээ. Бөхчүүдэд өгдөг бай шагн�##� асар их болсноор бөхчүүд чмар ч ёс зүйгүй болсон. Мөн маш их шун�##�тай болсон. Иймээс бөхчүүдэд өгдөг бай шагн�##�ыг багасгах хэрэгтэй. Мөн олимп тив дэлхийн тэмцээнээс мед�##�ь авсан тамирчдад сар бүр олгодог асар олон сая төгрөгийн тэтгэмжийг зогсоох хэрэгтэй.

Зочин
Зочин
1 сар 10, 2024 17:28

Мөнгөөр допин хэрэглэсэн бөхчүүпийг цагаатгадаг тийм заюхарсан арбит гэж юу байдаг юм. ХЗДХ-ийн яамныхан ийм дампуу төрийн бус байгууллагаар тоглуулж байдагаа болих хэрэгтэй.Энэ бол хүчингүй хуулийн этгэээд шүү дээ. Одоо монголд допинтой бөхчүүдийг мөнгөөр бизнес хийж цагаатгадаг болсон уу.

Maшq
Maшq
1 сар 10, 2024 21:09

Үхсэн ацны арбитрийн шүүх вэ наадмын дараа шинжилгээ авах хэрэг байгаа юмуу

Зочин
Зочин
1 сар 10, 2024 22:38

Үнэн .үнэн

Зочин
Зочин
1 сар 11, 2024 05:10

Муусайн бөхөнцөрүүд �##�ь муу муухай юм нь бөхөнцөрүүдээс гарна нэг бол чөоөөтэй болгоод үхдэг нь үхээд хэрэглэггүй нь цаашдаа барилдаад явна биздээ допинг хэрэглэсэн нөхдүүд чинь ярандаа дат�##�даад барилдаж чадахаа бооьдог юм биш үү

Хаха
Хаха
1 сар 11, 2024 11:01

Шаадаг гөлөг вэ???

Зочин
Зочин
1 сар 11, 2024 11:56

Мөнгө аваад л сэргээгээд байдаг Допинг илэрсэн нь батлагдсан байхад бусад үндэслэлээр сэргээдэг лут л юм

Зочин
Зочин
1 сар 14, 2024 17:00

Допингын эсрэг төв гэж нэг гэр бүлиин завхарсан газраас болоод үндэснии бөх утгаа �##�длаа Тэд нар допинг хэрэглэчих бид нар арг�##�аад илрүүлэхгүй , эсвэл хэн нэгнииг хэн нэгнии захи�##�гаар допинг илэрсэн гэж шантаажилж мөнгө авдаг эсвэл захи�##�сан хүнээс нь авилг�##� авч тухайн бөхиин нэр төр барилдах эрхииг хасуулдаг , эсвэл допинг илэрсэн бөхииг шантаажилж авилга авдаг иим аргууд л байдаг юм шиг Өөрөөр тайлбарлах аргагүй Түүнээс биш сайн барилдаж байгаа бөхчүүд шинжилгээ авдагыг мэдсээр байж допинг хэрэглэж өөриигөө б�##�лах тиим тэнэг хүн юу гэж байхав

Холбоотой мэдээ

Back to top button