"Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад газрыг 60 жилээр "эзэмшүүлдэг" болгосон. Энэ бүхний захиалагч нь Х.Баттулга"

Ерөнхийлөгч асан Х.Баттулга ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтыг хуулийг татахыг шаардаж, өнөөдөр /2024.01.10/ Г.Занданшатарт хандлаа. Түүний дараа ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хариу тайлбар өгч, мэдээлэл хийлээ.
-Хэвлэлийн бохир дайралт, гүтгэлэг доромжлолын арын эзэн Х.Баттулга. Өнөөдөр гарч ирж байна-
Тэрбээр, "Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаатай холбоотойгоо би хэвлэлийн хурал зарласан. Урилгыг минь богинохон хугацаанд хүлээж авсанд баярлалаа. Та бүхэн анзаарсан бол өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс эхлээд Ч.Хүрэлбаатар гэдэг хүнтэй холбоотой мэдээлэл цацагдаж эхэлсэн. "Ч.Хүрэлбаатар бол хятадын эрлийз, хурлийз" гэдэг гүтгэлэг тараасан. Дараа нь Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд Монгол Улсын газар нутгийг 100 жилээр олгох гэж байна гэдэг гүтгэлэг тараасан. Энэ бүхнийг зохион байгуулж байсан эзэн нь өнөөдөр гарч ирж байна. Өнөөдөр гарч ирж мэдээлэл хийж, Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцүүлэхгүй байхыг УИХ-ын даргад орж ярилаа. Х.Баттулгыг Ерөнхийлөгч байхад Сангийн сайдын томилгоогоороо би долоо удаагийн хориг авч байсан. Ерөнхийлөгч биш болсон ч найм дахь хориг ирж байх шиг байна. Хэвлэлийн бохир дайралт, гүтгэлэг доромжлолын арын эзэн гарч ирж байгаа учраас би мэдээлэл хийж байна.
Хөрөнгө оруулалтын хуультай холбоотой хэд хэдэн зүйл хэлье.
Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хамгийн гол хөдөлгүүр бол хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцүүлж байж би оруулж ирсэн. АН-ынхныг хараад би үнэхээр харамсаж байна. Монгол Улс бол ардчилсан улс. Хааж боож байж хөгжихгүй. Өнгөрсөн 30 жилийн хөгжлийг харлаа. Тиймээс ЭЗХ-ийн яам байгуулж, "Ч.Хүрэлбаатар аа эдийн засгаа босгоо" гэсэн. Үр дүнд нь унаад байсан эдийн засгаа босгоод авлаа. Валютын нөөц бүрдлээ. Төсвийн орлого давж биеллээ.
Эхний асуудал нь, Ч.Хүрэлбаатар гадаадуудад газрыг 100 жилээр өгөх гэж байна гэдэг гүтгэлэг тарааж байна. 100 жилээр газар ашиглуулж болно гэдэг хуулийг Н.Багабандийг Ерөнхийлөгч байхад баталж байсан. Дараа нь Ц.Элбэгдоржийн үед "газрыг хөрөнгө оруулагч нарт 60 жилээр ашиглуулж болно, эзэмшүүлж болно" гэж зассан. Өөрөөр хэлбэл 1993 оны хуульд ашиглуулах байсныг, эзэмшүүлэх гэдэг үг нэмсэн он бол 2013. Энэ бүгдийн захиалагч, өнөөдөр ил гарч ирсэн хүн бол Х.Баттулга. Тухайн үед Засгийн газарт нь ажиллаж байсан. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд нь байсан.
Хуульд ийм зүйл хийчхээд өнөөдөр засч, залруулах гэсэн хүн рүү гүтгэх, харлуулах ажиллагааг чиглүүлэн зохион байгуулж байна.
Дараагийн асуудал нь, гаднын хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх боломжийг нээж өгч байна гээд байгаа. Гадаадын иргэдэд виз олгодог асуудлыг зохицуулдаг хуультай. Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулиар виз олголтыг зохион байгуулдаг. Тусгайлсан агентлаг ч бий. Гэтэл Хөрөнгө оруулалтын хуулиар виз олгохгүй шүү дээ. Хаа хамаагүй хуультай нааж ярьж, гүтгэлэг хийж байна. Засгийн газраас олгосон үүргийн дагуу ЭЗХЯ-ны боловсруулсан хууль бол хөрөнгө оруулалтыг дэмжих л хууль. Үүнийг таслан зогсоох гэсэн оролдлогууд байгаа учир би бодитой мэдээлэл өгөхөөр мэдээлэл хийж байна.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Хөрөнгө оруулалтын хууль дахь татварын хөнгөлөлтүүдтэй бүх заалтаа бид аваад хаячихсан-

-Дотоодын аж ахуй нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдаас илүү татварын хөнгөлөлт олгох шаардлагатай байна. Энэ нь үндэсний аж ахуй нэгжүүдээ татаж унагаах алхам байх вий гэсэн асуудал яригдаж байна?
-Наадах чинь худал тайлбар. Яагаад гэвэл хуучин Хөрөнгө оруулалтын хуулин дээрээ татварын хөнгөлөлтүүд өгдөг байсан. Гэхдээ татварын байцаагч нар шалгалт хийх, акт тавихдаа зөвхөн татварын хуулийг баримталдаг. Өөр хууль ашигладаггүй. Хөрөнгө оруулалтын хуульд өмнө нь татварын хөнгөлөлт тусгасан байсан. Татварын хөнгөлөлтүүдтэй бүх заалтаа бид аваад хаячихсан. Өөрөөр хэлбэл "татварын хөнгөлөлт зөвхөн Татварын хуулиар зохицуулагдана" гэдэг зарчмаа барьсан. Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар татварын асуудал шийдэгдэхгүй шүү дээ.
-100 мянган ам.долларын асуудалд ямар байр суурьтай байна вэ?
-100 мянган ам.долларын босго гэж бий. Үүн дээр гол асуудал нь юу вэ гэвэл саяхан саарал жагсаалтад орсон ч, богинохон хугацаанд буюу найман сарын хугацаанд гарсан. Энэ саарал жагсаалт авилга, хээл хахууль, терроризмтай холбоотойгоор мөнгө угаахын эсрэг бүх хууль тогтоомжуудыг Монгол Улсад нэвтрүүлэх шаардлагатай болсон. Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэд гадагшаа мөнгө шилжүүлэхэд ямар эх үүсвэрээс, ямар зорилгоор, хаашаа шилжүүлж байгаа вэ гэдгээ зайлшгүй тайлбарлах шаардлагатай болсон. Хэн нэгэн хүний дансанд 20 сая төгрөгөөс дээш орлого орж ирвэл эх үүсвэрийг нь заавал тайлбарладаг. Яг үүнтэй ижил гадаадаас монгол руу 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгөнд энэ бүх хууль хэрэгждэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүрэлбаатар бол Өөрөө жинхэнэ Монгол улсад Элэггүй новш шдээ,
Хятадын хөрөнгө оруул�##�т хэрэггүй. Тамсагийн нефт гэгч Хятадын хөрөнгө оруулaлт нь Монгол улсыг цөлмөөд дуусгасан. Түүн шиг газраа өгөөд хувхай хоосон үлдэх ёстой юм уу?
Эмээлтийн махны хятадууд ч хөрөнгө оруулагч статустай гэж байгаа
ХҮРЭЛБААТРАА, ОДОО ДЭЛХИЙ НИЙТИЙН БАЙДАЛ ӨӨР БОЛСОН. ҮҮНИЙГ МЭДЭРЧ ЧАДАХГҮЙ УЛС ТӨГЧ, ТЭР ТУСМАА ТӨРИЙН САЙД БГАА НЬ ГУТАМШИГТАЙ! ОДОО ДЭЛХИЙН НӨХЦӨЛ БДАЛ ЮУН 100 ЖИЛИЙН ДАРААХЫГ БАЙТУГАЙ 100 ХОНОГИЙН ДАРААХЫГ ТӨЛӨВЛӨХ БОЛОМЖГҮЙ, МАШ ХУРДАН ӨӨРЧЛӨГДӨЖ БНА. ЯГ ЭНЭ ҮЕЭР ЭНЭ ХУУЛИЙГ НЭГЭНТ Л ӨӨРЧЛӨХ ГЭЖ БГАА БОЛ ТЭР ХУУЧНЫ 100 ЖИЛЭЭР ГЭДГИЙГ УЯН ХАТАН БОЛГОЖ БОЛОВСРУУЛАХ ЭРХ, ҮҮРЭГ ЧАМД БСАН. ХАРИН ҮҮНИЙГ ЧИ МЭДЭЭГҮЙ ДҮР ЭСГЭН ХУУЧНААР НЬ ЗҮТГҮҮЛЭЛИЙГ ЗАВДСАНД Л ЧИНИЙ "НҮГЭЛ" БГАА ЮМ ДАА. МАГАДГҮЙ, ХОЖИМ АСУУДАЛ ТУЛГАРВАЛ ӨМНӨХ ХУУЛЬ РУУ БУХНА ГЭЖ ТООЦСОН БХ Л ДАА! ХА ХА ХА
Эзэмшүүлэх гэдэг үг хуулинд огт байхгүй шүү. Ашиглуулах гэж л гадныханд байгаа
Ядаж үнэмшилтэй худлаа яриач Элбэгдорж Баттулга 2 нийлж хууль хийх үү
Яг үнэн! Үнэн нь энэ л байхгүй юу? Муу үхэр монголчууд үнэнийг олж харна гэж байх биш ! Тэр Занданшатарын хормогоо манаж Женкоп бөөрөнхийлж байгаа нь ! Ичмээр гахай!