Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оноос 26.1 хувиар өсжээ
Mөнгөний нийлүүлэлт 2023 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.6 их наяд төгрөг болж, өмнөх оноос 7.9 (26.8 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна. Ингэхэд, төгрөгийн харилцах 2.6 (40.5 хувь) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 4.5 (35.7 хувь) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Үүнийг эдийн засгийн шууд утгаар тайлбарлавал, эдийн засаг сэргэж хүмүүс зээлээ төлөх боломж ихэссэнийг харуулж байгаа юм.
Мөн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2023 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 73.1 (6.8 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 62.5 (5.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм.
Харин гадаад цэвэр актив 2023 оны арванхоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 8.9 их наяд төгрөг болжээ. Үүнийг задлан тайлбарлавал өмнөх сараас 1.5 (19.5 хувь) их наяд төгрөгөөр, өмнөх оноос 6.4 (3.6 дахин) их наяд төгрөгөөр өссөн байна. Дотоод цэвэр актив 28.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 756.6 (2.7 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оноос 1.5 (5.6 хувь) их наяд төгрөгөөр өссөнийг харуулаад байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.