Нийгэм мэдээ

56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлсан этгээдийг баривчиллаа

“Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт гар утас худалдааны лангуунд энэ сарын 12-13-нд шилжих шөнө хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Уг гомдол, мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид шуурхай ажиллаж, энэ хэргийг үйлдсэн байж болзошгүй 29 настай, эрэгтэй "О"-г Төв аймгийн Зуунмод сумын нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан байна.

Урьдчилсан байдлаар дээрх этгээд нь 56 нэр төрлийн 75 ширхэг гар утас хулгайлан авч, бусдад 30 сая төгрөгийн хохирол учруулсан ба 52 нэр төрлийн 69 ширхэг гар утсыг бусдад зарж, борлуулахаас нь өмнө олж тогтоон, хохирогчид хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button