Нийгэм мэдээ

Зэвсэгт хүчний 311-р ангийн цэргүүд англи хэл сурч байна

Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн захирагчийн санаачилгаар ангийн захирагчийн нэрэмжит Англи хэлний сургалтад цэргүүд хамрагдаж байна. Сургалт нэгдүгээр сарын 8-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ.

Өмнө нь энэхүү сургалтад офицер болон ахлагч нар хамрагддаг байсан бол энэ жилийн хувьд хүрээгээ тэлж 2023 оны намар элссэн цэргүүдээс гурван байлдагч хамрагдаж байгаа аж.

Одоогоор анхан шатны сургалт хийгдэж байгаа бөгөөд цаашдаа шат ахин түвшин нэмэгдэх юм байна. Дараа дараагийн цэрэг татлагаар сургалтын тоог нэмэх бөгөөд суралцагчдын тоог ч нэмэх төлөвлөгөөтэй байгаа талаар мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button