“Walmart” салбарын менежерийн дундаж цалинг 128 мянган ам.доллар болгоно

АНУ-д сүлжээ дэлгүүрийн томоохон бизнес эрхэлдэг “Walmart” компани салбарын менежерийн дундаж цалинг жилийн 128 мянган ам.доллар болгон нэмэхээ мэдэгдсэн байна. Тус компани пүрэв /2024.01.18/ мэдэгдэл хийхдээ дэлгүүрийн менежерийн цалинг 117 мянган ам.доллароос 9 хувиар нэмж 128 мянган ам.доллар болгоно гэжээ.

Цалинг нэмэхээс өмнө салбарын менежерийн хөлс 65-аас 170 мянган ам.доллар байжээ. Харин одоо дэлгүүрийнхээ үйл ажиллагааг хэрхэн явуулж буйгаас хамааран 90-ээс 170 мянган ам.долларын хөлс өгөх болгосон байна. Өөрөөр хэлбэл дунджаар 128 мянган ам.долларын (435.9 сая төгрөг) цалин авна. Нэмэгдлийг хоёрдугаар сарын 1-нээс эхэлж тооцох юм.
“Walmart” нь АНУ-д 1.6 сая гаруй ажилчинтай, 5 мянган салбар дэлгүүртэй асар том компани юм. Менежерүүдийнхээ цалинг нэмж байгаа ч тус компани зарим ажлын байрны цалингийн эхлэх хэмжээг бууруулсан байна. Өнгөрсөн есдүгээр сард онлайнаар захиалсан барааг бэлтгэдэг шинэ ажилчдын эхлэх цалинг цагийн 1 ам.доллароор буруулжээ.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.