Улс төрийн мэдээ

Ш.Раднаасэдийн эгчийн хүүхэд Г.Батзаяа допингтой бөхчүүдийн "найдвар" спортын арбитрыг тэргүүлдэг

"Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" хэмээх байгууллага 2017 онд байгуулагдсан. Үүнээс хойш зургаан жилийг өнгөрөөж байна. Сүүлийн үед, допинг илэрсэн үндэсний бөхийн тамирчид тус байгууллагад ханддаг болоод буй.

Тодруулбал, допингийн шинжилгээний хариутай маргадаггүй. "Миний шинжилгээний хариуг буруу гаргалаа" гэж ханддаггүй. Харин барилдах эрхийг сэргээх өөр ямар үндэслэл байж болох тал дээр гаргалгаа тусламж хайн, спортын арбитр гэх байгууллагыг зорьдог болжээ.

Бидний өмнө нь бичсэнчлэн, Э.Оюунболд, Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар ч шинжилгээний хариутай маргаагүй. Тэдний шинжилгээнээс допинг илэрсэн нь үнэн. Харин шинжилгээ авах процесст алдаа гарсан гэдэг үндэслэлийг спортын арбитр баримталж, тэдний барилдах эрхийг сэргээх нь зүйтэй гэж үзсэн байдаг.

Хамгийн сүүлд М.Бадарч тус байгууллагад хандаад буй. М.Бадарчийн А, Б хоёр сорьцын хоёуланд нь допинг илэрсэн. Харин одоо тэд шинжилгээ авах баг бүрэлдэхүүнд, мэргэжлийн сургалтад хамрагдаагүй хүмүүс байлцсан гэдэг үндэслэлээр маргаж байгаа. М.Бадарчид холбогдох хэргийн урьдчилсан хуралдааныг спортын арбитр энэ сарын 23-нд товлоод байгаа юм.

Тэгвэл "Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр" байгууллагын ерөнхийлөгч нь Г.Батзаяа юм. Г.Батзаяа бол УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн төрсөн эгчийн хүүхэд.

Ш.Раднаасэдийн төрсөн эгчийг Ш.Рагчиймаа гэдэг. Ш.Рагчиймаа нь нөхөр болон хүүгийнхээ хамтаар нийт 22 компани эзэмшдэгийн хоёр нь ББСБ гэдэг баримтыг хэвлэлд дэлгэж байв.

Тус байгууллага нь төрийн бус байгууллагын статусаар бүртгэлтэй юм.

Тодруулбал, улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн санд, "Олон улсын ба үндэсний спортын арбитрын холбоо" НҮТББ нь Г.Батзаяа ерөнхийлөгчтэй, Г.Дарьсүрэн гүйцэтгэх захиралтай байна.

Г.Батзаяагийн хувьд СХД-ийн ИТХ-д нэр дэвшиж байсан.  Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Тээвэр хөгжлийн банкны дэд захирлаас ажлын гараагаа эхэлсэн. Өмгөөллийн “Заяа энд Золоо зөв ХХН” болон “Химурга” ББСБ тэргүүтэй 10 гаруй компанитай юм байна.

Спортын арбитр хэмээх энэ байгууллага Э.Оюунболд, Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарын бөхчүүдийн нэхэмжлэлийн дагуу, хэрхэн барилдах эрхийг сэргээх нь зүйтэй гэсэн шийдвэр гаргасан талаарх өмнөх контентыг ЭНД ДАРЖ уншина уу.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 20, 2024 10:41

Таарсан таар шуудайнууд

Зочин
Зочин
1 сар 20, 2024 11:01

03 цаг шөнө худ�##�дчихсан юм уу

Зочинsongogchid
Зочинsongogchid
1 сар 20, 2024 13:28

boliorroo nahuunuud

Зочин
Зочин
1 сар 20, 2024 16:17

Хүн хүн ту�####�а амь амьдр�##�тай шүүдээ заав�##� РАДНААСЭДИЙН НЭРИЙГ ЧИРЖ БАЙДАГ НЬ ЯМАР УЧИРТАЙ ЮМ БЭ АРАЙ Л ТЭНЭГ ҮҮҮҮҮ

Зочин
Зочин
1 сар 20, 2024 18:31

Раднаасэдэд оролцохгүй юм �##�гаа нүүрсний хулгай ЖДҮ ийн зээл гээд бас оймсны жинхэнэ эзэн нь энэ Говь�##�тайгаас сонгогдсон Раднаасэд юм гээ биз дээ

Зочин
Зочин
1 сар 20, 2024 18:32

Раднаасэд хожим шоорнд орохоо тооцоолоод хөөн хэлэлцэх хугацааг багасгасан нүгэлтэн юм аа

цогтбаатар
цогтбаатар
1 сар 21, 2024 17:42

харин ч зөв байгууллага бөхийн холбоо барилдах эрхийг хасах эрхгүй

Холбоотой мэдээ

Back to top button