Гадаад мэдээДЭЛХИЙ

Газын зурвас: Дайны улмаас 25 мянган Палестин иргэн нас барсан

Газын зурвас дахь Эрүүл мэндийн яам дайны улмаас 25 мянган Палестин иргэн амь үрэгдсэн гэж мэдээлжээ. Хамас бүлгийн удирддаг тус яамны мэдээлснээр сүүлийн 24 цагийн дотор 178 хүн нас барсан байна.

Израилын хамгийн том холбоотон болох АНУ бүс нутагт Израил болон Палестины засгийн газар хамтдаа орших байдлаар мөргөлдөөнийг шийдвэрлэхыг санал болгосон. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бямба гарагт /2024.01.21/ Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай утсаар ярихдаа дурджээ.

Байден ярилцаж дууссаныхаа дараа Нетаньяхуг Палестины засгийн газар үүсгэх шийдлийг хүлээн авч магадгүй гэж хэлсэн юм. Гэвч Нетаньяхугийн албанаас мэдэгдэл гаргахдаа “Ерөнхий сайд Нетаньяху Ерөнхийлөгч Байдентай ярилцахдаа Хамасыг устгасны дараа Газа дахиж Израилд аюул заналхийлэхгүй гэдгийг баттай болгохын тулд Израил Газын зурвасын Батлан хамгаалахын асуудлыг хариуцна гэдгийг дурдсан. Энэ нь Палестины тусгаар тогтнох шаардлагатай зөрчил” гэсэн юм.

АНУ “хоёр төрийн шийдэл” гэж нэрлэгдээд буй Израил болон Палестин улс зэрэг орших шийдвэр нь бүс нутгийн тогтвортой байдал амин чухал зүйл гэж үздэг. Харин Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху үүнийг эсэргүүцсээр ирсэн байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button