Нийгэм мэдээ

О.Хангай бөхийн өргөө, заалны барилдаанаас 29 дэх түрүүгээ хүртлээ

“Жем Интернэшнл” групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойд зориулсан Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан өнөөдөр /2024.01.20/ Монгол бөхийн өргөөнд болсон.

Уг барилдаанд улсын аварга О.Хангай түрүүлж, улсын начин Д.Хүдэрбулга үзүүрлэсэн.

Үүний өмнө “Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулсан Ховд аймгийн Буянт сумын харьяат, гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд мөн улсын аварга О.Хангай түрүүлсэн.

Ингэснээр О.Хангай аварга бөхийн өргөө, заалны барилдааны 28 дахь түрүүгээ хүртэж, 2000 оноос хойш энэ төрлийн барилдаанд хамгийн олон түрүү хүртсэн улсын цолтой бөхчүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэлсэн билээ.

Уран аварга энэ удаад ч мөн амжилттай бататгаж, харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааны түрүү бөх боллоо.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button