НийгмийнНийгэм мэдээ

Автобусны "iMap" аппликэйшнийг хийсэн толгой компани ₮5.8 тэрбумын тендер авч байжээ

Нийслэлийн нийтийн тээврийн чиглэлийг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шинэчилсэн. Ингэхдээ өмнө нь ашигладаг байсан "Улаанбаатар смарт карт"-ыг ч өөрчилж, шинээр "iMap" аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд буй.

Тэгвэл тус аппликэйшнийг хөгжүүлсэн компанийг урд нь МАН-ын захиалгаар ганцхан төсөл дээр хөгжүүлэлт хийсэн ажлын түүхтэй гэх мэдээлэл цахим орчинд иргэдийн дунд түгээд байгаа юм. Энэ талаарх мэдээллийг нягтлан хүргэж байна.

-"iMap" аппликэйшнийг хөгжүүлсэн "Номад Жеографик" ХХК "Ай Си Ти групп" ХК-ийн эзэмшилд байдаг-

"iMap" аппликэйшнийг "Номад Жеографик" ХХК хөгжүүлжээ. Гадаад худалдаа, мэдээлэл технологийн чиглэлээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тус компанийн гүйцэтгэх захирлаар Г.Лхамсүрэн, хувь эзэмшигчээр Б.Энхболд, О.Хэрлэн, Э.Баатархүү, Ай Си Ти групп ХК, эцсийн өмчлөгчөөр С.Одгэрэл бүртгэлтэй байдаг аж.

- "Ай Си Ти групп" ХК 5 тэрбум 897,6 сая төгрөгийн тендерийн ажлыг хийж, гүйцэтгэж байсан-

Компанийн хувь эзэмшигч "Ай Си Ти групп" ХК-ийн өмчлөгчөөр Г.Батхонгор бүртгэлтэй байдаг бөгөөд тус компани 2021-2022 оны хооронд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр нийт 5 тэрбум 897,6 сая төгрөгийн тендерийн ажлыг хийж, гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, 2021 онд

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын захиалгаар Иргэдэд төрөл бүрийн мэдээлэл, мэдэгдэл хүргэх нэгдсэн платформ хөгжүүлж, нэвтрүүлэх ажлыг 257.4 сая төгрөг,

2022 онд

  • Архангай аймгийн орон нутгийн өмчийн газрын захиалгаар Цахим Архангай хөтөлбөрийг 3 тэрбум,
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын захиалгаар Замын хөдөлгөөний хураамж, зорчилтыг хянах системийг цахимжуулах, техник туслалцааны зөвлөх үйлчилгээг 1 тэрбум 940 сая,
  • Нийслэлийн хаягийн мэдээллийн санг шинэчлэн "Улсын хаягийн нэгдсэн систем"-д бүрэн холбох ажлыг 348 сая,
  • Соёлын яамны захиалгаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн системийн хөгжүүлэлт хийх ажлыг 199 сая,
  • Төрийн банкны захиалгаар СиАрЭм программын лиценз нийлүүлэх ажлыг 40 сая,
  • Ус сувгийн удирдах газрын захиалгаар Ус түгээх байрны ухаалаг төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг 88.5 сая, Ус түгээх байрны ухаалаг төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг 24.7 сая, төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэжээ.

- "iMap" аппликэйшний хөгжүүлэлтэд зардал, мөнгө төсөвлөөгүй-

Ямар сонгон шалгаруулалтаар "Номад Жеографик" ХХК-ийг сонгосон болохыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас тодруулахад "103, ОБЕГ зэрэг төрийн компаниуд ашигладаг, газарзүйн байрлалын системээр дагнасан компани гэж санал болгосон. "iMap" аппликэйшний хөгжүүлэлтэд зардал, мөнгө төсөвлөсөн юм байхгүй. Сайн дураараа хөгжүүлж байгаа" гэв.

НТГ-аас "Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой хүргэхийн тулд дотоодын мэдээллийн технологийн компаниудтай хамтран ажиллаж байна. ЦХХХЯ-наас мөн төр хувийн хэвшил хоорондоо өрсөлдөхгүйгээр, үндэсний мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглээд явах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу “Номад Жеографик” компанийн хөгжүүлсэн imap.mn үндэсний орон зайн мэдээллийн системийг ашиглан шинэчилсэн чиглэлийг оруулаад байна" гэлээ.

-Япон эрдэмтний зөвлөгөөр, монгол инженерүүдийн хөгжүүлсэн систем-

Түүнчлэн "iMap.mn систем нь япон эрдэмтний зааж зөвлөсний дагуу 100% монгол инженерүүд хөгжүүлсэн систем. Уг системээс байгаа байршлаасаа очих газар хүртэл автомашинаар, автобусаар мөн явганаар хэрхэн явах боломжтой вэ гэдгийг харах боломжтой. Энэ чадамжийг нь ашиглан шинэчилсэн автобусны маршрутыг оруулах боломжийг бүрдүүлсэн. Мөн автобусны буудлууд дээр QR кодуудыг байршуулах бөгөөд уг кодыг уншуулж тухайн буудал дээр ирэх автобуснууд ямар маршрутын дагуу ямар буудлууд дээр зогсохыг жагсаалтаар болон газрын зургаар харах боломжтой болсон.

Мэдээж шинээр хийгдсэн учир алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүний цаана Монгол инженерүүд ашиглаж байгаа гэдэг утгаараа тогтмол сайжруулалтууд шуурхай ороод явна. Олон улсын жишигт ч ойртож байна гэсэн үг. Энэ систем нь Нийтийн тээврийн төлбөрийн систем бол биш, зөвхөн автобусны шинэчилсэн чиглэлийг хүмүүст ойлгомжтой хүргэхээр хийгдсэн систем" хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 23, 2024 08:12

Инженерүүд сайн байна гэхдээ иргэдийн маань ихэнх нь мэдлэг боловсрол ёс суртахуун муу зарим нь интернет ашиглаж чадахгүйгээсээ болоод үүнийг ойлгохгүй бухимдах байх. Тэгээд энэ гарчиг чинь буруу ойлгохдохоор өгсөн гарчиг байна шүү манайхан гарчигийн нь уншаадл шуудл эсрэгээр нь ойлгох юм байна.

Ард
Ард
1 сар 23, 2024 09:16

Хог хог нэг монголыг идэгч л байна. Хуучин апп бол эдний апп гээд байгаа хялбар засварласан хуулбарын хажууд жинхэнэ хэрэгтэй зүйл байлаа.

Зочин
Зочин
1 сар 23, 2024 09:42

Хуучин нь зүв зүгээр ажиллаж байхад энэ хогоор яадгийн. Хуучин нт хамаагүй ойлгомжтой. Хэрэглэхэд хялбар шүү дээ. Зүгээр л мөнгө идэх арга. Энэ нэг гөлийсөн юм одоо болимооо юм. Чадахгүй байж яасан мөнгөнд дуртай хар хог вэ.

Зочин
Зочин
1 сар 23, 2024 14:18

3 jiliin omnoo l hurgelt hiihdee ashiglaj baina. hayag yag gardag yanziin ed de

erliizuud turd bitgii orolts
erliizuud turd bitgii orolts
1 сар 23, 2024 14:38

solongos chihtei hyn bna

Зочин
Зочин
1 сар 23, 2024 14:55

Imap zugeer sanagdsan

Зочин
Зочин
1 сар 29, 2024 03:43

ХУЛГАЙЧ НАРАА АВИОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР АРД ТҮМЭН ОСГОЖ ҮХЛЭЭ БАС ХУЛГАЙ ХИЙЖ ДУУСААГҮЙ Л БАЙНА УУ ОДОО ТА НАРЫН ШУНАЛ ХУЛГАЙ ЧИНЬ БОЛСОН ОДОО БҮГД �######�ААД ӨГ �######�ЦГАА

Зочин
Зочин
1 сар 29, 2024 03:44

Хуучнаар нь явуулаач битгий самараад бай

Холбоотой мэдээ

Back to top button