Л.Ганзориг: Дэлхийн улс орнууд химийн аргаар гаргасан барьцалдуулагчийг огт хэрэглэдэггүй

Сайжруулсан шахмал түлшний орц, найрлага, барьцалдуулагч, түүхий эдийн материалтай холбоотой зөрчил маргааны талаар барьцалдуулагч эд үйлдвэрлэгч “Баялаг эрдэнэ цом” ХХК-ийн захирал Л.Ганзориг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Таван толгой түлш ХХК намайг шахмал түлшний талаар олон нийтийг төөрөгдүүлсэн, илт худал мэдээлэл тарааж, тус компанийн 3000 ажилтны хөдөлмөрийг үгүйсгэсэн гэж гүтгэсэн. Шахмал түлш даралтаас бий болдог. Технологийн бус, өндөр даралттай хүчтэй шахалт хийснээр түлш уугихгүй байна. Бүрэн шатахгүйгээс болж угаартах эрсдэлтэй. Шахмал түлшний хамгийн зөв хувилбар бол зузаан нь хоёр сантиметр байх ёстой. Зузаан, нимгэнийг стандартын дагуу байлгах асуудлыг маш хатуу барих шаардлагатай ч "Тавантолгой түлш" ХХК-ийн гаргаж буй түлш маш зузаан байна.
Өмнө нь дандаа цардуулан суурьтай цавуугаар наадаг байсан. Орост ч, дэлхийн бусад оронд ч ургамлын гаралтай цавуугаар барьцалдуудагч хийдэг. Химийн аргаар гаргаж авсан цардуулыг хэзээ ч хэрэглэдэггүй. Яагаад гэвэл аюултай. Би хагас кокосыг 100 хувь дэмждэг. Гэхдээ Хятадаас авахыг дэмжихгүй. Дотооддоо бэлтгэх ёстой.
2021 оныг хүртэл би барьцалдуулах материалыг нэлээд судалсан. Барьцалдуулах материалын үйлдвэр барь гэж улсаас төсөв өгч, 200 гаруй сая төгрөгөөр 5 аймгийн тогийг салгаж байж залгасан. Шохой шатахаараа нарийн тоосонцор болдог. Дэлхийн аль ч оронд шахмал түлшний барьцалдуулагчид шохой ашигладаггүй.
Монгол улсад шахмал түлшний барьцалдуулагч эд үйлдвэрлэгч гурван комани байдаг. Утаа ихэссэн сүүлийн хугацаанд манай “Баялаг эрдэнэ цом” ХХК барьцалдуулагч огт нийлүүлээгүй. Иргэдэд анхааруулж хэлэхэд бүх төрлийн зууханд яндангийн хаалт огт битгий хэрэглэ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.