Автобусны буудал дээрх чиглэлийн мэдээллийг иргэдэд ойлгомжтойгоор дахин шинэчилнэ
Нийтийн тээврийн маршрутын шинэчлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд хэрэгжиж, олон нийтээс багагүй санал гомдол хүлээж авсан билээ. Чиглэл солигдсонтой холбоотой автобусны буудал дээрх чиглэлийн мэдээллүүд мөн адил солигдсон юм.
Тэгвэл буудал дээрх чиглэлийн мэдээлэл харахад төвөгтэй, хүндрэлтэй байдал нь иргэдийн дургүйцлийг ихээр хүргээд байна.
Нийтийн тээврийн чиглэлийн шинэчлэлтийг иргэдийн санал гомдлын дагуу өөрчилсөн учраас буудал дээрх чиглэлийн мэдээллийг ахин шинэчлэх юм байна.
Үүний талаар НЗДТГ-аас тодруулахад "Нийтийн тээврийн газраас автобусны буудал дээрх чиглэлийн мэдээллийг шинэчилнэ гэж мэдэгдсэн. Тухайн буудал дээр ирэх автобусны чиглэлийг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэйгээр байршуулах юм билээ. Шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд ойрын хэдэн өдөртөө шинэчилнэ" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэрэггүйшдээ! Автобус чинь явахгүй, хүлээлгийн цаг хэтэрчихсэн байхад хүмүүс гадаа та нарын тухайл муу үглэж байна! Яагаад билээ?
Bogino ergelt hiisen ch tuv zamiin 1 r egneegeer yvdag avtobusnuudaas busad chiglelruu yvdag avtobusnuud tugjireed tsagaara hezeech yvahgui shuu dee.