Нийгэм мэдээ

Зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоолоо

СЗХ-ны дэргэдэх Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл хуралдаж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоожээ.

Тодруулбал, дээрх зээлийн хүүгийн дээд хэмжээ, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон талаар СЗХ-ноос мэдээллээ.

Улс орнууд хүүгийн дээд хязгаарыг тогтоох нь хэрэглэгчийг хэт өндөр хүүгийн төлбөр, өрийн дарамтад орохоос сэргийлдэг аж. Мөн зээлийн үйлчилгээг хүртээмжтэй, санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох, эдийн засгийн бүтээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэн мөнгөн зээлийн үйл ажиллагаандаа зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, хууль батлах замаар нарийвчилсан зохицуулалтыг хийдэг байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 23, 2024 19:48

Сарын 4,5% жилийн 54% энэ дэлхийд байхгүй өндөр хүү! Арай л шун�##�тай юмаа!

Зочин
Зочин
1 сар 24, 2024 09:34
Reply to  Зочин

байж болох хамгийн дээд хүүгийн хязгаар гэж байгаамшдээ

bat
bat
1 сар 23, 2024 21:41

fuck you bugdiig chin tenger nergeg

Холбоотой мэдээ

Back to top button