Нийгэм мэдээ

Өсвөр насныхныг уруу татсан, зүй бус цахим хуудсуудыг хаана

Цахим хуудсаар дамжуулан өсвөр насныхны бие, сэтгэлзүйд нөлөөлж, хор хохирол учруулж болзошгүй фэйсбүүк хуудас олон байгаа бөгөөд тус бүлэгт нэгдэхгүй байхыг ЦЕГ-аас анхаарууллаа. Учир нь зүй бүс үг хэллэг, үйлдэлтэй бичлэг, нийтлэл зэрэг нь бага насны хүүхдүүдэд нөлөөлж, амиа хорлож болзошгүй эрсдэл үүсгэж байгаа аж.

Тиймээс цагдаагийн байгууллага зүй бус цахим хаяг, группүүдийг хаалгахаар Харилцаа холбооны зохицуулах газарт хандаж хамтран ажиллаж, шалгаж байгаа ч шинээр олон групп нээгдэж байгаа тухай хэллээ.

Зүй бус цахим хуудсууд хүүхдийн сонирхлыг татах бичлэг, анимэ зэргийг оруулж хандалтаа өсгөж байгаад сүүлд нь хүчирхийлэл агуулсан мэдээлэл оруулдаг байна. Тиймээс хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж, эрсдэлээс сэргийлэхийг эцэг эхчүүдэд анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2024 10:37

Зөв зөв

Холбоотой мэдээ

Back to top button