Нийгэм мэдээ

НӨАТ-ын сугалааны IV улирлын азтанууд өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болох бөгөөд ибаримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна. Тохиролд 2023 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд орох юм.

Сугалааны шинэчлэлээр тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог болсон.

Өнгөрсөн сард 41,348 хүн азтан болсон бөгөөд цахим төлбөрийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувь хамгийн өндөр нь Багахангай дүүрэг +27%, Баянхонгор аймаг +20%, Хэнтий аймаг +19%, Сонгинохайрхан дүүрэг +15% өсөлттэй байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button