Нийгэм мэдээ
Хөвсгөл аймагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 67 километрийн зайд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 24-ний 12:15:35 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Ташрамд дурдахад 14 хоногийн өмнө мөн Улаан-Уул сумын төвөөс баруун хойд зүгт 82 км зайд 4.0 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон. Түүнчлэн нэгдүгээр сарын 18-ны өдрийн 01:08:55 цагт Хөвсгөл аймгийн Ханх суманд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Энэ нь зарим хүнд мэдрэгдэх хэмжээний хөдлөлт бөгөөд дэлхий дээр жилд 3-4 баллын газар хөдлөлт 49000 орчим болдог байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.