"Хохирлын хэмжээг тогтоосны дараа маргаашийн ЗГ-ын хуралдаанаар асуудлыг шийдвэрлэнэ"

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор УОК хуралдаж дуусаад Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайн С.Чинзориг, ЗГХЭГ-ын дарга Д.Амарсайхан нарын албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Төрд өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж яваад амь нас нь эрсэдсэн онцгой байдлын алба хаагчдын аав ээж, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхдөд нь Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Стандарт, норм төр, хувийн хэвшил, иргэдийн түвшинд хэр зэрэг баталгаатай байна вэ? гэдэг асуудлаас үүдэж яригдаж байна. Тэсэрч дэлбэрэх аюултай бодисыг Улаанбаатарын нутаг дэвсгэрт тээвэрлэх, зарж борлуулахтай холбоотой төрөөс тавьсан стандартыг хангаж байна уу гэдгийг шалгана. Энэ нь өөрөө амьдралын нөхцөл байдалтай уялдаж, шинэчлэгдэж, сайжирч, хэрэгцээ шаардлагад нь бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААН-үүд шаардлага хангах үүрэгтэй.
Энэ үйл ажиллагааг хангаагүй, хууль дүрэм, стандартаа зөрчсөн бол үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээ авах зохицуулалттай.
Дэлхийн хамгийн хөгжилтэй улсад 60,000 гаруй стандартыг тогтоосон. Иргэд түүндээ нийцэж амьдардаг. Харамсалтай нь манай улсад өнөөдөр 6,500 орчим төрлийн стандарт бий. Яг бодитоор 3,000 гаруй төрлийн стандарт хэрэгждэг.
Буруутай этгээдийг тогтоож, чирсан хохирлын хэмжээг гаргана. Энэ хүртэлх хугацааг хүлээж ард иргэдийг орох оронгүй, өмсөх хувцасгүй байх нөхцөлийг төр бий болгохгүй. Нийслэл, дүүрэг, улсын нөөц хөрөнгөөс эдгээр асуудлыг нэн яаралтай шийдвэрлэнэ. Ингэхийн тулд учирсан хохирлыг урьдчилсан байдлаар тогтоогоод маргааш өглөөний Засгийн газрын хуралдаанд оруулж, асуудлыг шийдвэрлэнэ. Тэргүүн ээлжинд амь эрсэдсэн алба хаагчдын нийгмийн тодорхой асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой ажлыг ОБЕГ хариуцна" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болиоч дээ одоо, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж гээд л хэдэн төгрөг өгөөд нам дардаг аргаа. Зөв удирдлага, менежмент хэрэгтэй байна энэ Онцгой байдлыг газарт чинь тэрнээс биш Нэг намын (МАН) шагн�##�ын сууд�##� биш, дорвитой өөрчлөлт хийл дээ. Гадаадад явж сурга дарга нар нь биш шүү яг авардаг хүмүүс нь төсөв батлуулчихаад л дарга нар нь гадаад зуга�##�аад байхаар чинь ийм асуудлууд ар араасаа гарч ирээд болохгүйй байгааг чинь тов тодорхой хэлээд байна та нарт ИРГЭД БИД 2024 оны сонгуулиар МУУ дүн тавинаа харж байгаарай.
МАН-аа муухай харагдуулж байгаа Хриын дарга Нямбаатарыг Огцоруулах хэрэгтэй,,