Нийгэм мэдээ

Богдхан уулнаас мод бэлтгэдэг иргэний машиныг битүүмжилж, хэрэг нээжээ

Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны алба хаагчид шөнийн эргүүл, хяналт шалгалтаар зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөж байсан зөрчлийг илрүүлжээ. 

Тодруулбал, алба хаагчид нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Богдхан уулын Чулуут, Бумбатын аманд шөнийн эргүүл хийж байх үеэрээ зөвшөөрөлгүй мод бэлтгэн, зөөвөрлөж байсан зөрчлийг газар дээр нь илрүүлж холбогдох техник, хэрэгслийг битүүмжилсэн байна. Мөн гэмт хэргийн шинжтэй дээрх зөрчилд холбогдох арга хэмжээг авахуулахаар цагдаагийн байгууллагад мэдэгджээ.

Тус орчинд 2023 оны арванхоёрдугаар сард Хамгаалалтын захиргаа болон Экологийн цагдаагийн албатай хамтран газар дээр нь хэд хэдэн удаа очиж ажилласан бөгөөд зөвшөөрөлгүй мод бэлтгэж буй нөхцөл байдлыг зогсоохоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 28, 2024 19:22

Амин хувийн ашиг сонирхолын төлөө арай юу. Мод тайрч, огтолсон хүний үр удам өөдөлдөггүй гэсэн яана да.

Зочин
Зочин
2 сар 1, 2024 10:48

Нүгэл хийж өнөө маргаашдаа хэдэн төгрөгийн ашиг олж байгаа байх гэвч тэнгэрийн гэсгээл ирнэ дээ.

Холбоотой мэдээ

Back to top button