Нийгэм мэдээ

Сүхбаатарын талбай руу нэвтэрсэн жолооч 4.91 хувийн согтолттой байжээ

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Сүхбаатарын талбайд өнөөдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 24-ний 18:06 цагийн үед "приус-30" маркийн автомашинтайгаа нэвтэрч, зөрчил гаргалаа.

Тодруулбал, Приус маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э гэгч нь алба хаагчийн хууль ёсны шаардлага биелүүлэхгүй шалгуулахаас зайлсхийх оролдлого хийж бусдад аюултай нөхцөл үүсгэн хөдөлгөөнд оролцсон үйлдлийг тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.

Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 4.91 хувийн согтолттой байжээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 24, 2024 20:35

Orkuud albaar boslogo gargaad bgaan bish vv ustgawal taarna

Зочин
Зочин
1 сар 25, 2024 13:52
Reply to  Зочин

Za chi mi ntr nuhuulaw

Холбоотой мэдээ

Back to top button