Нийгэм мэдээ

2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая тонн ачаа тээвэрлэнэ

Зам, тээврийн хөгжлийн яам болон харьяа газруудын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг өнөөдөр баталж, энэ оныг "Бүсчилсэн хөгжлийг дэмжих, бүтээн байгуулалтын жил" болгон зарлаж, 13 зорилтын хүрээнд 162 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд дараах ажлуудыг хийх аж.

  • 2024 онд бүх төрлийн тээврээр 120 сая.тонн ачаа тээвэрлэнэ.
  • Агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэж, Америкийн Нэгдсэн Улс руу шууд нислэг үйлдэж эхэлнэ.
  • БНСВУ-ын Хошимин, ОХУ-ын Новосибирск, БНХАУ-ын Эрээн хот чиглэлд шууд нислэгийг эхлүүлнэ.
  • Агаарын хөлгийн тоог дөрвөөр нэмэгдүүлж, ХЯМД ТИЙЗ-ХҮРТЭЭМЖТЭЙ НИСЛЭГ зорилтыг үргэлжлүүлж, орон нутгийн нисэх буудлуудыг хүчин чадал, үйлчилгээг сайжруулна.
  • Төмөр замаар 2.5 сая зорчигч, 45.5 сая.тонн ачаа тээвэрлэж, Зүүнбаян-Ханги чиглэлийн 227 км төмөр зам, Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн хил холболтын төмөр замыг байнгын ашиглалтад оруулж, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнбаян боомтын хил холболтын төмөр зам болон нийт 1,826 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлнэ.
  • Автотээврийн салбарт, 144 сая зорчигч, 75 сая.тонн ачаа тээвэрлэж, шинээр таван улстай автотээврийн хэлэлцээр байгуулна. БНХАУ-аар дамжин өнгөрөх тээвэр болон далайн боомтуудаас ачаа тээвэрлэлтийг эхлүүлнэ.
  • Хавирга, Булган боомтын ачаа тээврийн терминалын барилгын ажлын гүйцэтгэлийг 30 хувьд хүргэж, зорчигч тээврийн авто буудлыг ашиглалтад оруулна.
  • Авто замын салбарт, долоон аймаг 44 сум, хоёр хилийн боомтыг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлж, нийт 1100 км авто зам, үүнээс 802 км хатуу хучилттай авто зам, 284 км авто замыг у/метр гүүрийг байнгын ашиглалтад оруулна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 25, 2024 17:32

Хөөрхийдөө Бямбацогтын хийх ажил нь үү ? Агаарын тээвэрт юу ч хийхгүй юм байна. Нөгөө л хямд тийз гэдэг үлгэрээ ярьсаар нисэхийг Ховдынхоноор дүүргэж, идэж уугаад дууслаа даа. Нэг ч кг тээш, ачааг онгоцоор тээвэрлэхгүй гэсэн байна шүү дээ. Орон нутгийн нислэгийн �##�дагд�##� 9 тэрбум төгрөгийг ИНЕГ-аар да�##�гаад, Ховдын Мөнхтамиртайгаа нийлээд МИАТ-ийг саагаад үнэхээрийн шун�##�тай шаар юмаа.

Холбоотой мэдээ

Back to top button