"Өнгөрсөн зун үерт өртсөн айлууд наймдугаар сард байрандаа орчихсон"
Өнгөрсөн 2023 оны наймдугаар сарын 5-ны өдөр хүчтэй борооны улмаас БЗД-ийн 21, 27, 29-р хорооны нутаг дэвсгэрт уулын үер буусан. Тус үерт дөрвөн хүний амь эрсэдсэн байдаг.
Харин 2024 оны нэгдүгээр сарын 24-ний 01:05 цагт газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрэлт үүссэн. Улмаар дэлбэрэлтийн бүсэд түймрийг унтраан ажиллаж байсан нийслэлийн гал унтраах 63 дугаар ангийн 28-30 орчим насны гурван алба хаагч удаах дэлбэрэлтээр шидэгдсэн ёмкостод оногдож амиа алдсан. Иймд аврагчдын ар гэрийнхэнд тус бүр гурван өрөө байр олгохоор шийдвэрлээд байна.
Гэвч нийгэмд байр амладаг ч өгдөггүй. Үерт урссан айлуудад хоёр өрөө байр олгоно гэж байсан ч олгоогүй гэх мэдээлэл гарч, нийгмийг талцуулаад байгаа юм. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодруулга мэдээлэл авлаа.
Тэрбээр "Тухайн үед буюу наймдугаар сарын дунд үеэр үерт амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд байрны түлхүүрийг нь гардуулж өгсөн. Айлууд өөрсдөө байраа сонгож авсан. Ганц нэг айл хэн нь эзэмших эрхээ бүртгүүлэх вэ гэдэг дээр маргаан үүссэн тал бий. Гэхдээ байрныхаа түлхүүрийг авчихсан учраас одоо ямар нэгэн байрны үлдэгдэл маргаан байхгүй" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.