Нийгэм мэдээ

Хуулийн заалт: Жолоодох эрхийг нь 8-12 жилээр хасаж, 2-8 жил хорино

Энэ нэгдүгээр 23-24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоох уулзварт 15.7 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол гарсан.

Ослын улмаас ОБЕГ-ын 28-37 насны гурван алба хаагч нас барж, 60 айлын орон сууц шатаж, иргэдэд их хэмжээний шууд хохирол учраад буй.

Газ тээвэрлэж явсан автомашин уулзвар дээр “Nissan Patrol” маркийн автомашинтай давхар эргэх үед шүргэлцсэнээс уг осол үүдэлтэй.

“Дашваанжил” ХХК-ийн газыг тээвэрлэж байсан жолооч Ч.Ренчиндорж, “Nissan Patrol” маркийн автомашиныг унаж явсан Батлан хамгаалах яамны Барилга захиалагчийн албаны дарга Э.Мөнхнаран нарыг 48 цагийн хугацаатай саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Ингэхдээ тэднийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэх зүйл заалтаар шалгаж байгаа бөгөөд 4.2-т заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 8-12 жилээр хасаж, 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх зүйл ангиар буруутгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Стандарт бус зам барьсан Наранхүүг авчирч хариуцлага тооцож шийтгэ.

Зочин
Зочин

Дарга нар яах ч гүй гаргаад л явуулна

Зочид
Зочид

Ц.Энхжарг�##� сэтгүүлч та яагаад ийм зүйл анги бичээд бна. Хохирол гэж гаргаагүй байхад юу бичээд байгаа хүн Бэ!

Холбоотой мэдээ

Back to top button