Нийгмийн

2050 он гэхэд Монгол улсын таван хүн тутмын нэг нь ахмад настан болно

55 ба түүнээс дээш насны ахмадуудын нийт хүн амд эзлэх хувийг тооцож үзэхэд 2015 онд 5.7 хувь байсан бол 2021 онд 9.7 хувь болж өссөн байна. Цаашид 2030 онд 11.9 хувь, 2050 он гэхэд таван хүн тутмын нэг нь 60 ба түүнээс дээш насныхан болох тооцоолол гарчээ.

Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү урт наслах хандлага аль ч улсад байсаар ирсэн. Гэхдээ манай улсын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр орнуудын тоонд ордог.

Тодруулбал 2022 оны байдлаар монгол хүний дундаж наслалт 71.3 гарсан. Үүнээс эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67.3, харин эмэгтэйчүүдийнх 76.7 буюу зөрүү нь 9.4 жил.

Эрэгтэй, эмэгтэй настнуудын дундаж насжилтын зөрүү өндөр байгаа нь амьдралын чанарт сөргөөр нөлөөлж байгаа юм. Учир нь ганцаар үлдсэн ахмад настнууд амьдралынхаа үлдсэн хугацааг ганцаардал, сэтгэл гутрал, айдас түгшил, орлогын хомсдолтой байдалд өнгөрүүлдэг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 26, 2024 14:04

2050 ond ene baidlaar mongol uls orshih uu es orshih uu

Холбоотой мэдээ

Back to top button