Уганда улсын сайд өлсөж үхэж байгаа хүмүүсийг тэнэгүүд гэжээ

Уганда улсын Гадаад хэргийн сайд Хенри Окелло Орем өлсгөлөнгөөс болж үхсэн хүмүүсийг тэнэг гэж хэлж, шүүмжлэл дагуулав. Олон хүн түүнийг огт мэдрэмжгүй зүйл хэлсэн гэжээ.
2022 онд Уганда улсад өлсгөлөнгөөс болж үүссэн өвчлөлийн улмаас 2,200 гаруй хүн амь үрэгдсэн. Оремийн үзэж буйгаар бол улсад нь газар тариалан эрхлэх таатай цаг уур, үржил шимтэй хөрстэй байхад хүмүүс өөрсдөө хүнсээ тариалж болох аж.

Тэрбээр орон нутгийн “NTV” телевизэд хэлэхдээ “Зөвхөн тэнэг хүн, үнэхээр тэнэг хүн л Угандад өлсөж үхнэ. Хэрвээ шаргуу хөдөлмөрлөвөл, Угандад газар байгаа. Цаг уурын өөрчлөлт болж байгаа ч гэсэн таатай уур амьсгалтай. Өглөө эрт босоод газраа тордон арчилж, үрээ суулган, тогтмол усалж чадвал хоолоо ургуулж идэж чадна” гэжээ.
Угандагийн Хүний эрхийн комиссоос гаргасан тайлангаас харвал хүнсний хомсдол нь хагас сая гаруй хүнийг хурц өлсгөлөнд нэрвэгдэхэд хүргэж байгаа юм. Ийм учраас Оремийн хэлсэн үг олон хүний дургүйцлийг хүргэсэн байна.
Тухайлбал тус улсын Чекви мужийн хууль тогтоогч Мосер Алепер “Энэ улсад юу болж байгааг мэддэг хүнээс ийм үг гарч байгаа нь харамсалтай хэрэг. Би Караможагийн хур бороо сайн орж, хүнс харьцангуй сайн үйлдвэрлэдэг бүсийнх. Гэвч цаг уур таагүй үед бид хангалттай ургац хурааж чаддаггүй, үүнээс болж өлсгөлөн болдог” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Надтай адилхан бодолтой негр байна
Ene har olsoj uhtlee hdn sar boloh zovlogotoi l um bn