Нийгмийн

"Монголд стандарт мөрдөгддөггүйгээс осол гарлаа, жолооч нарыг бүү буруутгаасай"

БЗД-ийн 26 дугаар байрны гамшигт өртсөн 207 дугаар байрны иргэд мэдээлэл хийлээ.

Оршин суугчдын төлөөлөл 1: Юуны өмнө бидний аюулгүй байдлын төлөө үүрэг гүйцэтгэж байгаад амиа алдсан гурван алба хаагчдын ар гэр, анд нөхдөд эмгэнэл илэрхийлье. Бидэнд эд материал, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэн иргэд төрийн байгуллагууддаа баярлалаа. МУЗГ, Номин Холдинг, Түмэн плаза, СЭМҮТ, Хаппи пүүз, Лантуун дохио, Дэлхийн зөн, Жүр үр, Өгөөж маш түргэн шуурхай, сэтгэл санаачилгатай хандлаа. Зарим иргэд нэрээ хэлэхгүйгээ тусалж байна.

Осол болсон өдрийн үйл явдлын тухайд мэдээлэл өгөхөд,

Хүчтэй дэлбэрэлт хоёр удаа болоход сэрсэн. Цочиж босоод хартал улаан гал мөөгөрч байсан. Гадагшаа гарах хэрэгтэй гээд яарч шатаар буухад манай байрныхан лифтээр бус шатаар бууцгааж байсан. аюулт үзэгдлийн үед бид өндөр зохион байгуулалттай байж, байраараа 15 минутад гарч амжсан. Эрчүүд санаачилгатай байж, нэгдмэл болсон. Ойр орчны бүх айлын хаалгыг нүдэж, өндөр наснуудаа үүрч түүрч гаргасан. Эв нэгдлийн хүчээр манай байрныхан гамшгийг даван тууллаа. Японд 23 хоногийн өмнө онгоц дэлбэрэлтийн үеийн самбаа сайтай байсан шиг л байлаа.

Манай байрны зөвлөлд 17 хүн төлөөлж байгаа. Болсон үл явдалтай холбоотой хохирлын талаар УОК, Засгийн газраас бичгээр хариу авахыг хүссэн. Уг хүсэлтийг бичиг өгсөн өдөрт нь нийслэлээс УОК- руу явуулсан гэх хариу өгсөн. Манай дүүргийн удирдлагууд сайн ажилласан. Эрүүл мэндийн үзлэгт оруулж, анхаарал тавьсан.

Манай байранд түрээсээр амьдардаг айлууд бий. Тэр гэрээний хугацаагаа дуусгаад өөрсдөө төрөөс хамааралгүй өөр замаар явцгаана. 10 иргэд түрээсийн байраа олсон. Гэхдээ төлбөрөө төлж байж байрандаа орохоор байгаа. нийт 63 өрх байгаагаас 53 өрх, 123 том хүн, 53 хүүхэд байна. Нийт 173 хүн бүртгэлтэй хоёр буудалд амьдарч байна.

Оршин суугчдын төлөөлөл 2: Өнөөдрийн байдлаар 50 өрхийн 113 том хүн, 51 хүүхэд "Интернэшнш" зочид буудалд байна. Харин "Рояал"- зочид буудалд зургаан өрхийн 10 том хүн, 10 хүүхэд бий.

Бидэнтэй зэрэгцэж "Sunny town"-д гал гарч цонхнууд нь хагарсан. Тэдэнд ч бас хохирлыг барагдуулаасай гэж хүсэж байна.

Жолооч нарт буруу өгөхөөс илүү Монгол улс дахь стандарт хэрэгждэггүй байдлаас үүдсэн ослын улбаатай гамшгийн үйл явдал болсон гэдэг нэгдмэл байр суурьтай байна. Тиймээс хувь хүмүүс рүү битгий дайраасай.

Гал гарсан байдлаас үүдэн гурван удаа дэлбэрэлт болж, хүүхдүүд их айж цочсон.

Айлуудын хохирлын зэрэг өөр өөр байна. Зарим нь байр машин, эд хөрөнгүүдээ алдсан. Зарим нь байраа бүрэн алдсан. Бид байр орон сууц, аюулгүй байдлаараа давхар хохирлоо гэж үзэж байна.

Уг мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа асуув.

-Даатгал хэрхэн ажиллаж байна вэ

-Дийлэнх нь ипотекээр байр авсан. Гурван жил гэрээний дагуу байраа даатгуулсан ч зарим нь сунгасан, зарим нь сунгаагүй. Даатгал үнэлгээ хийх байх. Даатгалгүй иргэд яахыг сайн мэдэхгүй байна.

Түрээслэх байрны төсвийг нөөц сангаас гаргана гэж гарсан. Байрны засварыг бас хариуцна гэсэн. Гэхдээ энд хоёр сая гэдэг дүн яваад байгаа бидэнд гэхдээ албан мэдээлэл өгөөгүй. Нэг өрөөнд амьдарч байсан иргэд нэг өрөөнд, хёр өрөөнд амьдарч байсан айлд хоёр өрөө байр түрээсэлнэ гэсэн.

Буудалд байж болох хугацааг хэлээгүй байгаа. БИднийг байраа хайгаарай гэсэн. Бид хайж байна. Бидэнтэй нийслэлийн төрийн сангаас гэрээ хийж, байрны гэрээ хийнэ гэсэн.

Зүгээр будаг түрхээд, цонхыг нь засаад битгий үлдээгээсэй. Стандартын дагуу болгож засварлахаар бид 17 хяналт тавих талаар нэгдэж байгаа. Бид дүгнэлтийг хүлээж байна. Барилгын дүгнэлтүүд нарийн гардаг гэж хэлсэн. Эхний үзлэгээр засварлаж болно гэсэн. Гэхдээ бид яг албаны эцсийн мэдээллийг хүлээж байна.

Оршин суугчдын төлөөлөл 3: Манай 26 дугаар хорооноос нэр дэвшсэн УИХ-ын гишүүд бидэнтэй уулзаагүй байгаа. Хариуцлагагүй, сэтгэлгүй байна. Орон сууцаа гамшигт алдсан 63 айл хүн байдалд байна.

Бидэнд сар шинэ болох гэж байгаа ямар ч баярын уур амьсгал байхгүй байна. Би нэг давхарт амьдардаг. Яг л нэг давхарт байлдааны их буугаар буудаж байгаа мэт болсон. Гэхдээ манай байр жаахан л цуурсан. Манай байрыг маш сайн суурь хийцтэй байсан байна гэж бодсон. Галыг дөл дээш авалцсан.

Оршин суугчдын төлөөлөл 4: Би барилгын салбарын хүн. Миний гэр бол үлдээгүй. Даралт ихсээд тогтворжихгүй байна.

208 дугаар байрны оршин суугчдыг төлөөлөл: Манай байр баруун урт талдаа байдаг учраас галд бага өртсөн. Гэхдээ амьдрах орчин маань ихээр хохирсон. Граж, гадна талбай гэх мэт. Хохирч буй иргэдээ бие сэтгэлийн дэмжлэг өгч байгаад баярлалаа. Санаа зовж, сэтгэлээрээ хамт байгаад баярлалаа. Газын дэлбэрэлт болж байгаагүй учраас төр, онцгой бэлэн бус байдалтай байж мэднэ. Галын орц гарцын асуудал маш хүнд учраас байруудад галын орц гарц хийж өгөөсэй. Том машин тус уулзвараар их явдаг. Тиймээс жолоочид сохор бүсийг нь маш сайн ойлгож, энэ мэт нөхцөл байдалд бүү хүргэж байгаарай. Хүлээцтэй байх том сургамж болж байна. Дор бүрнээ дүрэм журам, стандартуудаа мөрдөцгөөе.

Мөн оршин суугчид галд алдсан машины хохирлыг барагдуулж өгөхийг хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Мөнх
Мөнх
2024-01-27 17:54

Жолооч нараас тэр жиипний жолооч гол буруутан!

Уншигч
Уншигч
2024-01-27 20:43

Бүгд сайн зохион байгуул�##�ттай, ухамсартайгаар, нэг нэгэндээ тус�##�ж осолгүй гарсан энэ байрныханд баяр хүргэе. Манайхан бас мундаг болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button