УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын нэрэмжит “Сорилго шалгалт-2019” эхэллээ

УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар тойргийнхоо Ерөнхий Боловсролын 67, 76, 74, 121, 105 дугаар сургуулиудын дунд ЭЕШ-д бэлтгэх зорилгоор “Сорилго шалгалт-2019”-ыг зохион байгууллаа. Сорилго шалгалтанд энэ жил 12 дугаар ангиа төгсөх 500 гаруй сурагчид хамрагдсан байна.

Энэхүү шалгалтыг Д.Сумъяабазар гишүүний ажлын алба «Цахим сорилго» компанитай хамтран сурагчдаас элсэлтийн ерөнхий шалгалтын англи хэл, нийгэм, математик гэсэн гурван хичээлээр урьдчилсан шалгалт авч төгсөх ангийн сурагчид идэвхитэй оролцлоо. Сорилго шалгалтын дүнг автомат дүн засагч машинаар засаж «Цахим сорилго» компани бүрэн хариуцан ажиллаж мэдээлэх юм. Энэхүү сорилго шалгалтын гол зорилго нь Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг эрчимжүүлэх, багш нар харилцан суралцах, туршлагаа хуваалцах, хамтарч ажиллах арга замыг тодорхойлж, ЭЕШ-ын чанарт ахиц гаргах зорилгоор зохион байгуулж байна.

Дараагийн сорилго шалгалт ирэх оны 4 дүгээр сард авна. Тэр болтол ЭЕШ-ын хичээлүүддээ маш сайн хичээж бэлдэж амжилт гаргаарай хэмээн УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар захиж байлаа.

ЭХ СУРВАЛЖ: УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Egee demii suuhaar yugaa maaj gedeg bilee ug n hiih ajil mundsan bishdee . erguu Baatarbilegtei naad ajilaa sn zahij ugsun bl zugeer bj tuunii tureesiin surah bichig nomuud odoo hurtel hureltseegui bn ingej hoich ue ee haranhuiruu tulhdeg said manaihaas uur orond baidag bol uu? Japonii mgl sudlaach yu gej dugnesen talaar 1 ynshaad uzmeer ymdaa!!!