НийгмийнЭдийн засгийн мэдээ

"Топ-20" индексэд багтдаг компаниудаас "Хаанбанк" зах зээлийн үнэлгээгээр тэргүүлжээ

Монголын хөрөнгийн биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцоолох журам”-ын дагуу бүртгэлтэй компаниудыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал зэрэг үзүүлэлтүүдээр үнэлж, "ТОП-20" индексийн багцыг бүрдүүлдэг. Ингэхдээ тус багцыг жил бүр шинэчилдэг.

Тэгвэл Хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлэх "ТОП-20" дундаж индекс 2023 оны арванхоёрдугаар сард 38553.9 нэгж болж өсжээ. Энэ нь өмнөх сараас 1853 нэгжээр, өмнөх оноос  2377.1 нэгжээр тус тус өссөнийг харуулж буй.

Уг тоон мэдээллийг графикаар хавсаргав.


Хөрөнгийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ 2023 оны арванхоёрдугаар сард 11.6 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 1.5 (14.5 хувь) их наяд төгрөгөөр, өмнөх оноос 4.7 (68.7 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.



Харин ТОП-20 индексийг дараах 20 байгууллага тус дарааллын дагуу эзэлж байна. Ингэхэд Хаанбанк зах зээлийн үнэлгээгээр хамгийн өндөр дүнтэй буюу хоёр их наяд 65 тэрбум төгрөг давжээ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button