SCMP: Монгол Улс БНХАУ, ОХУ-тай уулзалт зохион байгуулж харилцаагаа бэхжүүлэхээр зорьж байна
“South China Morning Post” сонин Монгол Улс БНХАУ, ОХУ-тай харилцаагаа бэхжүүлэн, гадаадын хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байгаа талаар нийтлэл оруулжээ. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
Геополитикийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед БНХАУ, ОХУ-ын хооронд хавчигдсан Монгол Улс дээд хэмжээний уулзалт зохион байгуулж, хоёр хөрштэйгөө харилцаагаа бэхжүүлэхээр зорьж байна.
Хөрш орнуудтайгаа уулзалт хийх нь шинэ төмөр замын холболт, эдийн засгийн коридор болон удаан хүлээгдээд буй “Сибирийн хүч-2” хийн хоолойн бүтээн байгуулалтыг ажлыг хурдасгах боломжтой.
Монгол Улсын Ерөнхий сайд мөн “South China Morning Post” сонинд улсынхаа эдийн засгийг гадаадын худалдааны сүлжээнд холбох, “Бүс ба Зам” санаачилгад оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд ТЭЗҮ-ийг боловсруулж байна гэж хэллээ.
Л.Оюун-Эрдэнэ Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үедээ “Манай ГХЯ ОХУ, БНХАУ-тай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар янз бүрийн дипломат сувгуудтай хамтран ажиллаж байна. Одоогоор уулзалтыг огноог шийдээгүй байгаа” гэж цахимаар бидэнтэй холбогдол ярьсан юм.
Ийм дээд хэмжээний уулзалт зохион байгуулах нь гурван улсын ашиг сонирхол нэг асуудлуудыг шийдвэрлэхэд амин чухал.
Украины дайн эхэлснээс хойш бараг гурван жил өнгөрөхөд ОХУ-ын эдийн засаг барууны орнуудын хориг арга хэмжээний шуургад өртсөөр байгаа. Украины дайнд Москваг огт зэмлэлгүй өнгөрсөн БНХАУ Монголтой хийсэн худалдаа өнгөрсөн жил түүхэн дээд хэмжээнд хүрсэн.
ОХУ, БНХАУ-ын хооронд оршдог Монгол Улс тус хоёр орноос ихээхэн хамааралтай. Гурван орны засгийн газрын удирдагчид хамгийн сүүлд 2022 оны есдүгээр сард Узбекистаны Самарканд хотноо уулзжээ.
Ийм учраас Л.Оюун-Эрдэнэ Ши Жиньпин Монгол айлчлаагүй 10 жил болох гэж байгаа тул энэ онд түүнийг ирнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.
Гурван улсын засгийн газрын тэргүүн нар уулзах бүрд БНХАУ, Монгол, ОХУ-ын хоорондын эдийн засгийн коридорын тухай хэлэлцдэг. Тус төслийг “Бүс ба Зам” санаачилгын нэг хэсэг болгон Бээжингээс санаачилж байжээ.
Л.Оюун-Эрдэнэ жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий Монголоор дамжин ОХУ-аас БНХАУ руу зөөвөрлөх “Сибирийн хүч-2” хийн хоолойг холбоход бэлэн гэдгээ мөн хэлсэн юм.
Тэр “Бид БНХАУ, ОХУ-ын талууд хийн хоолойн тоо, эдийн засгийн үзүүлэлтийн талаар нарийвчилсан судалгаагаа дуусгахыг хүлээж байгаа. ОХУ болон БНХАУ-ын тал бэлэн болсон тохиолдолд төслийн бүтээн байгуулалт төд удалгүй эхэлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
“South China Morning Post” төслийн хэлэлцээ явуулахад БНХАУ-д давуу эрх байгаа учир “Сибирийн хүч-2” хоолойн ажил удаашралтай явагдаж байгаа гэж өмнө нь мэдээлсэн билээ.
Монгол, БНХАУ-ын харилцаа жил ирэх тусам сайжирч байгаа. Л.Оюун-Эрдэнэ хоёр улсын харилцаа холбоо түүхэн дээд хэмжээнд хүрч, хоёр тал стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлсээр байгаа гэсэн юм.
Тодруулбал Монголоос БНХАУ-руу гаргаж буй бараа буюу нүүрс, зэс гэх мэт бүтээгдэхүүний хэмжээ 2023 онд 40.9 хувиар нэмэгдэж 13.1 тэрбум ам.доллар болжээ. Харин Монгол улс өнгөрсөн жил Хятадаас 3.5 тэрбум ам.долларын бараа худалдан авсан нь 2022 онтой харьцуулахад 25 хувиар нэмэгдсэн үзүүлэлт.
Өнгөрсөн арван нэгдүгээр сард Монголын эрх баригчид “South China Morning Post”-д БНХАУ, ОХУ-тай худалдаагаа нэмэгдүүлэхийн тулд долоон хуурай газрын боомт шинээр барихаар төлөвлөж буйгаа хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэлхийн хөрөнгө оруулагчдад хандан “Бид нээлттэй бас бэлэн байна” хэмээлээ.
Тэрбээр “2024-өөс 2025 оны хооронд бид Хятад руу бараа гаргах шинэ боомтуудыг ашиглалтад оруулна. Ингэснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн нэмэгдэнэ гэж итгэж байгаа. Шинэ боомтууд экспортыг дөрөв дахин нэмэгдүүлнэ гэж бид тооцоолж байна” гэсэн юм.
БНХАУ болон Монгол Улс хамтын ажиллагаагаа бусад салбарт ч гэсэн эрчимжүүлж буй. Тухайлбал Монголын нийслэл Улаанбаатарын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хот төлөвлөлт, хөдөө газрын хөгжлийг шийдвэрлэхэд чиглэсэн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Л.Оюун-Эрдэнэ“Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтад, ялангуяа Хятадын засгийн газартай хамтран ажиллахад нээлттэй байна. Хөрөнгө оруулалт босгох зарим үйл явц үргэлжилж байгаа” хэмээв.
Тэрбээр мөн Монгол илүү олон жуулчин татахыг эрмэлзэж байгаа гэдгийг хэллээ.Тухайлбал 2023 онд 650,000 жуулчин авсан байна. Монгол жилд 1 сая жуулчин татахаар зорьж байгаа,тэдний гуравны нэг нь Хятадаас ирэх боломжтой гэж Л.Оюун-Эрдэнэ тооцоолж байгаа юм.
Эх сурвалж: South China Morning Post
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Манайх ОХУ улстай бат бэх харилцаатай л байгаа биздээ. Цаадуул нь улам ихийг хүсээд гар бариад бугуй одоо ер нь барьж болох бүгдийг нь барина гээд байгаа юмуу янз нь
манайхан чинь Хөрш орнуудаа тоодог ч үгүй Хужэаа , Орос гээд Гуравдагч буюу Америк, баруун Европ гэдэг шүү дээ,
Аль а льны нь хослуулах нь зөв, оркуудын ихэнх нь Орос, Хятад гэж орилолдоод, хоёр их хөрш буюу дэл хийн супер хоёр мангасын аманд багтах гэж сохроор зүтгээд байх нь ихээхэн тэнэг хэрэг юмшүү ! Улсын Еөк-ийн суудлд хүртэл тийм орк сууж бсан гэхээр ч одоо чухам яа лтай билээ дээ !
Шүгэлддэг данхыг маань хөрш хоёр мангас ёстой л
Шүүрэн шанага болтол дарамтлаж байгаа юм бна даа !
Нөгөө �##�дарт " хөрөнгө оруул�##�тын хууль " сар шинийн өмнө биш юмаа гэхэд сонгуулийн өмнө батлагдахын өмнөтгөл ...