Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил цэргүүд эмнэлгийн хувцас өмсөн ажиллагаа явуулжээ

Израил цэргүүд Йордан голын Баруун эрэгт байрладаг эмнэлэгт эмнэлгийн хувцас өмсөн тусгай ажиллагаа явуулж зэвсэглэсэн бүлгийн гурван гишүүнийг хөнөөжээ. Израилын ойролцоо хоёр Палестин газар нутаг бий. Нэг нь Газын зурвас нөгөө нь Йордан голын Баруун эрэг юм.

Баруун эрэг дэх Палестины эрүүл мэндийн яам Израилыг эмнэлэг дотор аллага үйлдлээ гэж шүүмжилжээ. Израилын зэвсэгт хүчин Женин хот дахь Ибн Сина нэртэй эмнэлэгт террорист бүлгийн гурван гишүүн орогнож, тэдний нэг нь халдлага үйлдэхээр төлөвлөж байсан аж.

Хамас энэ талаар мэдэгдэл гаргахдаа Израилын цэргүүд гурван байлдагчийг хөнөөсний нэг нь тус бүлгийн гишүүн байсан хэмээжээ. Палестины Исламын Жихад нэртэй өөр нэг экстремист бүлэг Ибн Сина эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр гишүүн нь амь үрэгдсэн гэж мэдэгдсэн байна.

Тус эмнэлгийн захирал Нажи Наззал “Reuters” агентлагт хэлэхдээ “Тэд өрөөнд унтаж байсан гурван эрэгтэйг цаазалсан. Эмчилгээ авч байсан өрөөнд нь тэднийг толгой тус газар луу нь буудаж алсан” гэжээ.

Олон улсын Улаан загалмай нийгэмлэг (ICRC) халдлага болсонд занаа зовниж буйгаа илэрхийлсэн байна. “ICRC” мэдэгдэл гаргахдаа “Олон улсын хүмүүнлэгийн хуулиар эмнэлэг, өвчтөнүүд хамгаалагддаг” хэмээсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

дэлхий даяар жүүд гадуурхддаг учир нь энэ

fgjkgfhjjjjj
fgjkgfhjjjjj

hamas izraild tenger tulam yal hiij bolohd izrail hariugaa avch bolohgui ni yuu bolov , hoyor barimjaaldag novshuud terrorist hamasiig buruutgadagui harin dandaa l izrailiig l shuumjildeg , hamasuud etsegiig chin hunuuj ehiig chin huchindsen tsag bii

Зочин
Зочин

Эх орны 2-р дайнд жүүдүүдийг германчууд хомроглон устгасанд ихэд харам�####�г байж билээ.Одоо бодоход ГЕРМАНЧУУДЫН ЗӨВ БАЙЖЭЭ гэж бодогдох боллоо .

Холбоотой мэдээ

Back to top button