Нийгэм мэдээ

Дундговь аймагт 3 жилийн дараа дахин "Нар гуравлах" үзэгдэл болжээ

Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд “Нар гуравлах" үзэгдэл болжээ. Гэрлийн хугарлын нөлөөгөөр нар гурав болсон мэт харагддаг уг үзэгдлийг шинжлэх ухаанд  "хуурамч нар" гэж нэрлэдэг бол монголчууд "нар чихлэх", "нар гуравлах" хэмээн нэрлэдэг байна.

Энэ талаар тус аймгийн УЦУОШТ-өөс тодруулахад "Саяхан Дэлгэрхангай суманд "нар гуравлах" үзэгдэл болсон нь үнэн. Малчид, иргэд үүнийг хүйтрэхийн дохио гэж үздэг. Өмнө нь бас манай аймагт энэ үзэгдэл болж байсан. Өчигдөр шөнө хамгийн хүйтэн буюу 30 хэмийн хүйтэн хонолоо. Ирэх хоёрдугаар сард олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна" хэмээлээ.

Энэ үзэгдэл хүйтний эрч чангарах шинжийг илэрхийлдэг. Гэхдээ хүйтэн өвөл болно гэсэн үг биш, харин агаар мандалд илүүтэй хүйтэн байхын шинж тэмдэг аж.

Тодруулбал, хүйтэн агаарт байгаа усны молекулууд хөлдөж талстжаад, түүнд нарны гэрэл ойхдоо солонгорон харагддаг байна. Манай оронд хааяа үзэгддэг бөгөөд Европ, Хойд Америкийн орнуудад элбэг тохиолддог. Ихэвчлэн нар мандах эсвэл жаргах үед ажиглагддаг учир богино хугацаанд үзэгддэг.

Ташрамд дурдахад одоогоос гурван жилийн өмнө энэ үзэгдэл Дундговь аймагт болж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дэлгэрхангайн уугуул
Дэлгэрхангайн уугуул
1 сар 31, 2024 11:48

Харсан үзсэн, дэвэргэж ярьсан хүнд их хяхуутай л гэдгийм даа !

Зочин
Зочин
2 сар 1, 2024 09:37

Эрт дээр үед үүнийг цаг агаар маш их хүйтэн болохоор нар сар хүрээ татдаг гэж ярьдаг байсан

Zochin
Zochin
2 сар 1, 2024 11:50

nar mandah jargahdaa gurwalj l baidgiin. hylmaataad bgaa vyd ih gurwaldgiimaa. gaihah zvil baihgui

Холбоотой мэдээ

Back to top button