Сурвалжилга: 10 мянган нохой, муурны асрах байр нээсэн ч хоолны мөнгөгүй байна

Манай улсад анх удаа гэрийн тэжээвэр амьтны тухай хууль 2024 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хууль хэрэгжиж эхэлснээр энэ сарын 23-ны өдрөөс эхлэн нохой, муур барих ажлыг зохион байгуулж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, дүүргүүд гудамжнаас эзэнгүй нохой, муурыг барьж тус газар хүргэж байгаа. Бид тухайн асрамжлах газрын одоогийн нөхцөл байдал талаар Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлалтай хар үнэгний аж ахуйн байрнаас сурвалжилга бэлтгэлээ.
Байрны засвар нь дуусаагүй тул гадаах хашаанд нохдыг хашжээ. Энд 70 гаруй нохой ирсэн бөгөөд жижиг, дунд, том зэргээр нь ангилж тус тусад нь хашаалжээ. Дунд талын хашаанд хоёр нохой ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй хэвтэнэ. Харин том хашаанд нэг нохой үхсэн харагдана.
Өнөөдрийн байдлаар энд зөвхөн засвар тохижилт хариуцсан арваад хүн ажиллаж байгаа учир нохдын талаар асууж тодруулах боломж байсангүй.
-“Эзэнгүй нохой, муур асрамжлах” байрны халаалтын шугамыг засаж байна, хэзээ дуусах нь тодорхойгүй байна-

Хуучин хар үнэгний аж ахуй гэх уг газарт одоо том заал, нэг давхрын цонхыг бүтэн битүүлж, хоёр давхрын цонхыг шинээр солих, шалыг цутгах, төмөр сараалжин хайрцаг байрлуулах ажлууд хийгдэж байна. Харин яг одоо бол байрыг дулаантай холбох ажил өрнөж байна.
Ажилчид "Бид энд ирээд нэлээн хэд хонож байна. Нохой, муур хариуцаж байгаа хүн ирээгүй. Ганцхан удаа л хэдэн нохой ирж буулгаад л явсан. Яах гэж амьтан тамлаж, хар хүйтэнд хорьсныг үнэхээр ойлгохгүй байна. Бид хэдийг яваад өгөхөөр харах хүнгүй, даарч бээрсэн, өлсөж цангасан хэдэн нохой л үлдэх байх. Бид нарийн ширийн зүйлийг мэдэхгүй учраас урдах ажлаа л хурдан хийж дуусгах санаатай ажиллаж байна" гэв.
Өмнө нь нээлээ хэмээн зарласан ч тухайн хугацаанаасаа хойшилж байсан эзэнгүй нохой, муурыг түр асрамжлах байрны үйл ажиллагаа өнөөдөр ч бэлтгэл ажил дутуу, нохдын байдал хүнд харагдана.
-Эзэнгүй муур нохдыг хашаалсан хэдий ч хоолны төсөвгүй-
Бид тухайн ажлыг хариуцаж буй хүнтэй утсаар холбогдож, дараах мэдээллийг авлаа.
-Эзэнгүй нохой, муурыг барьж, түр асрамжлах байранд очтол нөхцөл байдал маш хүнд харагдлаа. Та бүхний хийж байгаа ажил хэзээ албан ёсоор эхлэх юм бэ?
-Бид нэгдүгээр сарын 22-ноос үйл ажиллагааг нь эхлүүлж, хоёрдугаар сарын 15 гэхэд бүрэн ажиллуулна. Барьсан нохой, муурыг тухайн байранд хүргэж, байршуулах бөгөөд тодорхой хугацаанд эзэн нь олдсон тохиолдолд буцаан өгнө.
-Үржил хязгаарлах мэс ажилбар хийх байдлаар эзэнгүй нохой, муурыг тоог бууруулах ажил үргэлжлэх үү?
-Хуулийн дагуу эзэнгүй нохой, муурыг буудаж устгахгүй болсон. Иймд түр асрамжлах байранд байрлуулах хугацаандаа үржил хязгаарлах мэс ажилбар хийнэ. Мал эмнэлгийн дүгнэлтээр өвчтэй, галзуу зэрэг аюул эрсдэлтэй болох нь тогтоогдсон нохой, муурыг устгалд оруулна.
-Эзэнгүй нохой, муурыг барихад аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?
-Эзэнгүй нохой, муурыг барихын өмнө аюулгүй байдлыг хангах, багаж техник, тоног төхөөрөмжийг ашиглах талаарх сургалтыг дүүрэг, хороодод зохион байгуулна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Дотоодын цэрэг болон чиг үүргийн бусад байгууллагаас хүн хүч нэмэлтээр ажиллана.
Мөн цаашлаад есөн дүүрэгт түр асрах байрыг нээх учраас энэ асуудлууд шийдэгдээд явна. Асрамжлах байр нь 10,000 орчим нохой, муурын багтаамжтай. Нохой, муурыг байрлуулахдаа том жижиг, эр, эм гэж ангилж байршуулна.
-"Эзэнгүй нохой, муур асрамжлах" байрыг олон улсын жишигт нийцүүлсэн үү. Хугацааны хувьд хэдэн жил үргэлжлэх вэ?
- Бидний хувьд тус байрыг мэдээж олон улсын жишигт нийцүүлж барина. Мөн мэргэжлийн хүмүүст тус газрыг хариуцуулах учраас үүнд санаа зовох зүйлгүй болно. Мөнгө санхүүгийн хувьд хашаа болон урсгал зардлыг гаргасан ч хоол ундны мөнгийг огт төсөвлөөгүй.
Дэлхий нийтэд нохой, муураас дамжин халдварладаг 40 гаруй өвчин байдаг бөгөөд эзэнгүй буюу золбин нохойноос таван төрлийн хорхой хүнд халдварладаг. Мөн найман нохойн нэг нь бэтэг өвчний халдвартай байна гэсэн судалгаа байдаг. Түүнчлэн эзэнгүй нохой, муурын тоо толгой ихэссэнээр мал амьтан өвчлөх, галзуурах, тухайн өвчлөл малын махаар дамжин хүнд халдварлах эрсдэл нэмэгддэг.
Монгол Улсын хэмжээнд нэг жилд 6900 хүн, Улаанбаатар хотын хэмжээнд 3000 хүн галзуу нохойд уруулж, ноцуулж, хазуулж, шүлсдүүлсний улмаас галзуугийн вакцинд хамрагдсан байдаг. Эдгээрийн 36.5 хувь нь 0-16 насны хүүхэд багачууд байдаг.

“Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ, “Монголын Нохой Судлалын Холбоо- МКР”, “Монгол банхар судлалын холбоо” болон "Сайн санаа амьтдад” ТББ-н төлөөллүүд нийлээд “Эзэнгүй нохой, муурыг барьж түр асрамжлах байр”-ыг олон улсын жишигт нийцсэн, урьдчилсан судалгаан дээр үндэслэсэн, сайтар төлөвлөсөн, бэлтгэл ажлыг урьдчилан хангасан байдлаар зохион байгуулах дээр анхаарч өгөх хүсэлтээ албан ёсоор уламжилсан бөгөөд одоогоор тодорхой хариу аваагүй аж.
Нэмж дурдахад "Эзэнгүй нохой, муур асрамжлах" байрыг олон улсад хэрхэн шийддэг талаарх мэдээллийг хүргэж байна.
Олон улсад нохой муурын түр асрамжлах байрны стандартад дараах асуудлуудыг нэн чухал хэмээн үздэг байна. Үүнд:
- Удирдлага, бүртгэл хөтлөлт
- Хүн амын менежмент
- Амьтантай харьцах мэргэжлийн хүмүүс
- Ариун цэврийн байгууламж
- Эмнэлгийн тусламж үйлчилгээ
- Хамгаалах байрны мэс засал.
- Шүүх эмнэлэг
- Зан төлөв, сэтгэцийн байдлыг ажиглах баг
- Амьтдыг тээвэрлэх, нүүлгэн шилжүүлэх хөтөлбөрүүд.
- Гамшгийн хариу арга хэмжээ
- Амьтдад харилцааны сургалт орох
- Олон нийтийн эрүүл мэнд зэрэг зүйлсийг анхааран ажилладаг аж.
Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн 27 дугаар зүйл. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа
- 27.1. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.
- 27.2. Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт арваас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл
47 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах
- 48 дугаар зүйл. Гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчлахыг хориглох
- 48.1. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчилсан, уриалсан, өөгшүүлэн дэмжсэн, өдөөн турхирсан зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, нэвтрүүлэг, мэдээ бүтээх, нийтлэх, байрлуулах, түгээхийг хориглоно гэж заажээ.
- Эзэнгүй муур нохойн тоо, толгойг хэрхэн бууруулахад санаа зовохоос илүүтэй хэрхэн нэмэгдүүлэхгүй байх вэ гэдэгт нэн тэргүүнд анхаарах,
- Малд заслага хийдэг шиг нохой, муурандаа ч заслага хийлгэх,
- Буудаж устгахаас илүүтэй, бусад орны туршлагыг судалж, боломжит хувилбарыг ашиглах,
- Сэтгэлийн хөөрлөөр нохой, муур үрчилж авахгүй байх, гудамжинд хаяхгүй хариуцлагатай байх
- Гэр хорооллын айл өрхүүд нохойгоо хашааны манаач гэж харахгүйгээр, эзний хувьд хариуцлагатай байж, эрүүл мэндэд нь онцгойлон анхаарах шаардлагатай.
- “Эзэнгүй нохой, муурыг барьж түр асрамжлах байр”-ыг олон улсын жишигт нийцсэн, урьдчилсан судалгаан дээр үндэслэсэн, сайтар төлөвлөх.
Ц.НАРАНЦАЦРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнээ өлсгөж байж юун юм бэ ккк
Монголд хүн өлсөж байв�##� ёстой хохино гэж хэлнэ.
Эзэнгүй муур нохойтой барьцаж ингэж амьдарч байхаар үхээч би�####�а минь.
. Баахан амьтан там�##�ж х�##�дварт өвчний үүр болгох юм бн. Муу эрд х�##�дага дараа гэгчээр өөрснийгөө яая гэж байж юуны чинь нохой муур вэ
Гудамжны архичидаа хоолонд нь өг.
Ядарсан хүмүүсээ бод
Бөөн өвчин
Үхээч чи
нохойноос дор ядраад байгаа бол үхээд өгөөчээ би�####�нуудаа
энэ байдлаар бол иргэд чинь тун упахгүй өлбөрч үхэж эхлэх нь, юун муур нохой вэ новшнууд аа
Ашгүй арчаагүй ношнуудаа дагаад үхээрэй
үх л дээ тэхүү үхээд өг. цөөрөөд өг. гуйж байна. амьтан, нохой, мууртай барьцаад хоол горьдсон чиний амьдр�##� гэж ямар гунигтай ацны амьдр�##� байдаг бол оо. б.с.д.а
Нохойнуудын Вьетнам Хятад махыг нь зарах гэж байгаа юм аа
хүнээ аятайхан амьдруулж чадахгүй нийгэм байж юун нохой муур больж үз!
Өөр шиг чинь арчаагүй юмнуудаас брлж энэ улс хөгжихгшй байгаамшдээ
Ингэж нохойноос дор амьдарч байгаан бол үхээ ч дээ.
Солиорно биз. Төсвөөс, татвар төлөгчдийн мөнгөөр нохой , муур асран хамга�##�ах юм уу.Хүмүүсийн дэмжлэгээр муур, нохойг асарч тэжээнэ гэвэл бүтэхгүй. Хүнээс илүү муур, нохойг дээдлэгч , эсвэл эндээс мөнгө олж өөрийгөө тэжээнэ гэсэн хүмүүс л мөнгөө гаргаж энэ бизнесээ хий. Өлсөж, ядарсан, дэмжлэг тусл�##�цаа хэрэгтэй хүн, монгол хүндээ л нинжэн сэтгэлээ гарга. Бу�####�д ури�##�ахад энэ мэтэд нэг ч мөнгө бүү ойртуул.
энэ дэлхий ганц хүн төрлөхтнийх биш! Дэлхий дээрх хамгийн харгис амьтан бол хүмүүс
Ингэж асардаг газар гэж юу байсийн бэ.арчаагүй юм бэ.хоолны мөнгө төсвөө суулгаачээ.Амьтанд ээлгүй новшийн
- Нохой муур өсгөхийн ач холбогдол юу вэ?
- Гарах хохиорол юу вэ?
- Тэжээсэн нохой муурнаас ойр орчинд нь ямар үр дүн,
хохирол байх вэ?
- Тэжээгээд, өсгөөд, үржүүлээд тэгээд ямар аж ахуй,
үйлдвэрлэл явуулах вэ?
- Улс эх оронч, ард түмэнд ямар ач тустай вэ? гээд
бодоод үз дэ.
Л�##�ар минь энд нохой муур өсгөх биш!!! Чам шиг арчаагүй өөрийгөө тэжээж чадахгүй байж амьтан авчихаад гаргаж хаядаг, тэдний үр төлийг гаргаж хаядаг новшнуудын б�##�агаар гудамжны гэх амьтадыг авчирч тэжээх гэсэн санаачлага байсан. Новш гэж монголчууд арчаагүй дээрээ хэнд ч хэрэггүй хар амьнаасаа өөр юм бодох чадваргүй
Яаж төлөвлөхөөрөө үйл ажиллагааны зардлаа тооцдоггүй. Хоолны зард�##� ?
Барилгын ажил болоогүй хаа байсан байна. Эхлээгүй байж нохой авч хүйтэнд хөдөлгөөнгүй торонд хашдаг буруу ! Нээсэн үед л авах ё стой.