Нийгэм мэдээ

БНХАУ руу мах нэвтрүүлэх гэж оролдоод, торгуулах тохиолдол их байна

Манай улсын иргэд БНХАУ-ын хилээр мах, махан бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхийг оролдох, мэдүүлэх шаардлагатай бэлэн мөнгийг мэдүүлээгүйгээс болж хураалгаж, нэмж торгууль төлөх тохиолдол элбэг байна.

БНХАУ нь 30 кг тээшинд зөвхөн өөрийн хэрэглээний зүйлсийг авч явахыг зөвшөөрдөг бөгөөд  хэрэглээнээс хэтэрсэн, овор ихтэй ачааг тусад нь карго тээврээр зөөвөрлөдөг. Энэ дүнгээс хэтэрсэн тохиолдолд БНХАУ-ын гаальд сайн дураараа мэдүүлж, өөрийн хэрэглээний гэдгийг батална, батлаагүй тохиолдолд татвар төлдөг.

Буу, сум, дуураймал буу, хар тамхи, соёлын эд өлгийн зүйл, зааны яс болон ховор ан амьтны эд эрхтнээр хийсэн зүйл, жимс ногоо, түүхий өндөг, тамхины навч, цусан бүтээгдэхүүн, эмийн ургамал, алт гэх мэт үнэт металл болон түүгээр хийсэн эд зүйл хилээр орох гарахыг хориглосон эд зүйлд хамаарна. Мөн тоног төхөөрөмж, машины дугуй, сэлбэг хэрэгсэл зэрэг үйлдвэрлэлийн чанартай багаж төхөөрөмжийг зорчигчийн гарцаар нэвтрүүлэхийг хориглодог. 

Хар тамхи, сум, нэн ховор ан амьтны гаралтай бүтээгдэхүүнийг хууль бусаар тээвэрлэсэн тохиолдолд хэмжээ харгалзахгүйгээр БНХАУ-ын эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ба бүх насаар нь хорих эсвэл цаазаар авах хүртэл ял ногдуулдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button