Нийгэм мэдээ
Канвон-2024: Холимог цанын уралдаанд 19 дүгээр байранд орлоо

Солонгосын Канвон хотод болж буй залуучуудын өвлийн сүүлийн өдрийн тэмцээнд гүйлтийн цанын холимог буухиа уралдаан Alpensia Biathlon Centre-т болж, 24 орны баг өрсөлдөв.
Германы баг энэ гараанд 53:07.3 минутын амжилтаар түрүүлж, Франц (53:13.0), Швейцарын цаначид (53:13.3) мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.
Харин Т.Өсөх-Ирээдэй, А.Хүслэн, Н.Нандинцэцэг, Ж.Уянга гэсэн бүрэлдэхүүнтэй манай улсын баг 1:00:27.6 цагийн үзүүлэлтээр 19 дүгээр байр эзлэв. Манай цаначдын араас талбайн эзэн БНСУ, Хорват, Грек, Тайланд, Бразилын баг барианд оржээ. Ийнхүү гүйлтийн цанын тамирчид олимпын тэмцээн уралдаанаа өндөрлүүлж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.