Нийгэм мэдээ

Хоёр эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдүүд 18-20 насныхан байжээ

Өнгөрсөн сарын 30-нд оройн цагаар Баянзүрх болон Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт “Бусдад дээрэмдүүлсэн” гэх хоёр дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 18-20 насны эрэгтэй “М” болон “Э” нар Баянзүрх дүүрэгт 19 настай, Сүхбаатар дүүрэгт 14 настай эмэгтэй хүүхдийн I phone загварын гар утаснуудыг дээрэмдсэн үйлдлийг шуурхай илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгааг мэдээллээ.

Иймд иргэд шөнө оройн цагаар иргэдийн хөл хөдөлгөөн багатай болон харанхуй, гэрэлтүүлэггүй газраар ганцаараа зорчихоос зайлсхийх, сэжигтэй үйлдэл, этгээдийн талаар цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт шуурхай мэдээлэх, танихгүй хүнд яаралтай тусламж үзүүлэхээс бусад тохиолдолд гар утас болон эд зүйлээ ашиглуулахгүй байхыг зөвлөв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button