УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Ажнай" нэр дэвших хөлөө Ерөнхийлөгчид бэлэглэж байгаад хэргээ "унтуулж" мэднэ

Энэ 2024 оны УИХ-ын сонгуулиар "нүүрсний хулгай"-н хэрэгт шалгагдаж байсан хүмүүс нэр дэвших эсэх нь туйлын анхаарал татах сэдвүүдийн нэг. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн экс Ерөнхийлөгчийг дагаж тойргоо услааж, Хөрөнгө оруулалтын хууль дээр баруун гар нь болж ҮХЦ-ийн гадаа хүртэл оччихсон явсан билээ. Түүнтэй хамт хөтлөлцөөд яллах дүгнэлттэйгээ танилцсан "Ажнай" Д.Бат-Эрдэнэ хэрхэх вэ гэдэг асуулт бас бий.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж С.Баярцогтын нөлөөг У.Хүрэлсүхийн дэргэд бэхжүүлэхийн сацуу "Ажнай"-н хэргийг "унтуулах" хөөцөлдөлгөөг хийсээр байв.

Унтуулсан гэдгийг тайлбарлая. АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг зарласан. Энэ дунд тухайн үед УИХ-ын гишүүн байсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ багтаж байлаа. Харин тус газраас 2023 оны хоёрдугаар сарын 28-нд нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг зарлахад “Ажнай” Д.Бат-Эрдэнийн нэр байгаагүй юм. “...Хэрэг нь ЭЦА руу шилжсэн”. Ингэсээр 2023 оны арваннэгдүгээр сарын сүүлээр АТГ "Ажнай Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарын хэргийг шалгаж дуусаад өөрсдөд нь танилцуулах процесс өрнөж байсан гэснээс хойш таг чиг байна.

Ямартай ч урьдчилсан прогнозоор говийн аймгуудад МАН-аас Б.Дэлгэрсайхан, АН-аас Ажнай Д.Бат-Эрдэнэ хамгийн хөл сайтай гэгдэж буй.

Тиймээс ч Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс өөрийн хүмүүсээ түүнтэй тохирох замаар "хөл шилжүүлнэ" гэх агуулга анхаарал татав.

Өмнөговь аймагт АН-ынхан ерөнхийчлөн суларсан агаад АН-ын бүлгийн ажлын албаны Б.Энхмөнх залуу хувилбараар нэрлэгдэж байна.

Орон нутгийн жижиг Тавантолгойн нүүрсний асуудал болоод Өмнөговь аймгийн газар зарсан асуудал зэргээр тус аймгийн удирдлагуудад иргэдийн итгэх итгэл унасан. Тэгэхээр "Ажнай" Д.Бат-Эрдэнэ нэр дэвших гэж нэг их шунахгүй, Ерөнхийлөгчид хөлөө бэлэглэх замаар хэргээ "-унтуулах" тохироо хийж мэднэ гэх мэдээлэл улстөрийн хөшигний ард хөврөөд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочи
Зочи
2 сар 5, 2024 10:29

Б�##�ай юм бичих юм

ЗОЧИН
ЗОЧИН
2 сар 5, 2024 10:37

БҮХНЭЭ ДУУСГАЖ БАЙГАА БИШ ХОЛЫГ ЗОРЬЖ БАЙГАА ӨНӨӨГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ АРАЙ Ч ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖ ГЭГЧИЙН АРГАНД АВТАЖ НЭР НҮҮР, ИРЭЭДҮЙГЭЭ БАЛЛАХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. ХУЛГАЙЧДЫН ӨӨРСДИЙНХ Л МӨРӨӨДӨЛ БАЙЛГҮЙ

Зочин
Зочин
2 сар 5, 2024 12:01

МАНЛАЙН МАНГАР СУГИР ГЭДЭГ ХҮНИЙГ ИХ ХУРАЛД НАР ДЭВШҮҮЛЧИХ

Зочин
Зочин
2 сар 5, 2024 12:06

Хөл авсан ч аваагүй ч хаях нь тодорхой, хөлөө өгсөн ч өгөөгүй ч унах нь тодорхой шд,

Зочин
Зочин
2 сар 5, 2024 14:29

Хуулийн байгууллага нь үнэхээр сул дорой хэдэн улс төрчдийн нүдний харцаар л хөдөлдөг болохоор ийм тохироо хэрэг найма�##�цах авлига мэт тасрахгүй байсаар улс орноо улам доройтуулж байна даа

Холбоотой мэдээ

Back to top button