Гадаад мэдээДЭЛХИЙ

IU удахгүй гарах цомгийнхоо дуунуудын үгийг өөрөө бичсэн

Өмнөд Солонгосын алдарт дуучин IU энэ сарын 20-нд “The Winning” нэртэй шинэ цомгоо гаргана. Тэрбээр тус цомог дээрх бүх дуунуудын үгийг өөрөө бичсэн гэж “Edam Entertainment” мэдээлжээ.

“The Winning” цомогт “Shopper”, “Spore”, “Shh”, “I Stan U” болон “Love Wins All” нэртэй таван дуу багтах юм. “Love Wins All” уран бүтээл нь өнгөрсөн сард урьдчилсан байдлаар цацагдсан.

Тус уран бүтээлийн бичлэг дээр IU “BTS” хамтлагийн V-тэй хамтран тоглосон нь К поп сонирхогчдын дунд шуугиан дэгдээсэн юм. “Love Wins All” дуу Youtube дээр өнөөдрийн байдлаар 40.8 сая хандалт авсан байна.

Саяхан дебютээ хийсэн ч гэсэн дэлхий даяар алдартай болсон “NewJeans” хамтлагийн Хеин, “Roller Coaster” хамтлагийн дуучин, дууны үг бичээч Чо Вон Сун “Shh” уран бүтээлд оролцжээ.

IU-гийн харьяалагддаг “Edam Entertainments” түүний шинэ цомгийн талаар мэдэгдэл гаргахдаа “IU энэ цомог дээр урт хугацааны турш ажиллан, маш их хүчин чармайлт гаргаж, дууны үгийг бичээд зогсохгүй продюсерын хувиар ажиллан нарийн ширийн бүх зүйлийг хянасан” гэсэн байна.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button