Нийгэм мэдээ

Зүүн Азийн наадмыг зохион байгуулагчид 17 тэрбумыг "идээгүй", заргалдана гэлээ

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Зүүн азийн залуучуудын наадам 2023 оны наймдугаар сарын 16-23-нд зохион байгуулсан. Тухайн үед наадмыг зохион байгуулсан “Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо" ХК-ийн холбогдох хүмүүс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан тухай Хөгжлийн эдийн засагч Ц.Лут-Очир нийгмийн сүлжээгээр нийтэлжээ.

Ингэхдээ, Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулж, 9 орны тамирчдыг хүлээн авсан. Үүнд улс анхаарал тавьж хотоос 7 тэрбум, спортын сайдын багцаас 10 тэрбум гаргаж өгсөн.

Гэтэл энэ их хөрөнгийг Улаанбаатар Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хороо нэртэй ХК байгуулж ямар ч тендергүй үрсэн байх юм. Яагаад хувьцаат компани байгуулсанг чөтгөр бүү мэд. Компанийн бүх мэдээлэл нь нууц. Удирдах зөвлөлийн дарга нь хотын орлогч байсан З.Төмөртөөмөө. Удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлага нь бүгд нам дагасан намтартай, ажилд авсан хүн бүр хамаатан садан. Засаглал байтугай тендерийн хуулиа ч уншаагүй хүмүүс. Тэр байтугай гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр нь нөхрөө ажилд авсан, худалдан авахын ажилтан нөхөртэйгөө гэрээ хийсэн ч байх шиг.

Худалдан авсан бараа, ажил үйлчилгээ, компьютер, тоног төхөөрөмж нь бүгд 2-10 дахин нугарсан үнэтэй шууд гэрээ хийгдсэн. Түрээсийн байрандаа үнэтэй засвар хийлгэж гүйдэг шилэн хаалгатай жорлон хүртэл хийлгэсэн байдаг. Зочдын онгоцны билет, зочид буудлыг хэдэн давхар захиалж, өөрсдөө гадаад руу хэдэн удаа аялсан. ТУЗ-ийн дарга З.Төмөртөмөө 10 саяыг өөртөө бэлэн мөнгө гаргуулж авсан ч байх шиг.

За тэгээд 17 тэрбумаар сайхан спортын наадам хийсэн үү гэвэл үгүй. 83 саяар төв талбайд тавьсан цаг нь нүдний булай. Тамирчид, сайн дурын ажилчдын мандат цагтаа ирээгүй тул тэмцээндээ ороход асуудал үүссэн. Боолтын хоолноос хүмүүс гэдэс нь гүйлгээд идэхээ больсон байдаг. Нээлтийн үйл ажиллагаа нь улсын наадмаас их төсөвтэй буюу 2.4 тэрбум зарцуулсан мөртлөө хүмүүс ичээд нүд халтирмаар байсан гэдэг. Гэтэл зөвхөн нээлтийн зохиол бичсэн төлбөр нь 24 сая. Баримтат кино 300 сая. Маскот, медалийн дизайн гаргах төлбөр 56 сая. 1 компьютерын үнэ 10 сая.

Энэ бүхэнтэй эвлэрч чадаагүй ерөнхий ня-бо солигдож, шударга хүмүүс нь халагдаад явсан байдаг. Спорт наадам хийх нэрээр хулгай хийдэг гэмт бүлэглэл байсаар байгаа. Одоо үүнийг хотын шинэ удирдлага, НИТХ үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг нь шаардаж аван хариуцлага тооцож, Үндэсний аудитын газар, АТГ хууль зөрчдөг гэмт этгээдүүдийн хулгайг зогсоогоосой” гэжээ.

Бид энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө: "Энэ бол миний мэдлээс хэтэрсэн агуулга бүхий мэдээлэл байсан. Би тухайн үед “Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан. Ц.Лут-Очир гэх хүн нийгмийн сүлжээгээр ямар ч баримт нотолгоогүй худал мэдээлэл тарааж байна. Одоогоор би хөдөө орон нутгаар явж байгаа учраас нийслэл хотод очоод дээрх асуудлыг зохицуулах болно. Хэлээд ойлгохгүй бол шүүхээр явна" гэсэн юм.

Харин "Улаанбаатар зүүн азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК”-ийн гүйцэтгэх захирал П.Буяндэлгэр: Эдийн засагч Ц.Лут-Очир гэдэг хүнтэй уулзаж, ярилцах талаар ярьсан. Бидэнд тайлан тооцоо хийсэн баримт байгаа шүү дээ. Тийм болохоор энэ асуудал удахгүй шийдэгдэх байх. Нийгмийн сүлжээнд ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсэж байна.

Ц.НАРАНЦАЦРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2 сар 6, 2024 07:48

idej uusan ni unen l baigaa da muusain ulun shunaltnuuuud

Зочин
Зочин
2 сар 6, 2024 08:32

Aimaar idjee

Зочин
Зочин
2 сар 6, 2024 11:23

төөмөөө гээд бацаан нэртэй бацаан голохгүй чааанөөөв номэр голддшүйн бсх

Зочин
Зочин
2 сар 6, 2024 12:50

Sn duriin ajilchadiin mungiig bas idsenshdee

Зочин
Зочин
2 сар 8, 2024 07:04

Батгана суусан газар баастай гэж үг бий. Баараггүй бохир ажил хийх нь мэдээжийн нөхөр удирдах зөвлөлийн даргаар ажиллажээ. Тэр өлөн бандийг ш�##�гаж байх газарт нь илгээвэл зохистой. Тэр наадам нэртэй арга хэмжээ үнэхээр өрөвдөлтэй болсон шүү.

Зочин
Зочин
2 сар 9, 2024 14:32

Эсвэл идэх байсан гэх гээд байгаамуу? Яа-лт ч үгүй л идцэн байгааздээ. Тэр баригдаж дуусаагүй цэнгэлдэхийн хөрөнгийг яахын?

Холбоотой мэдээ

Back to top button