Нийгмийн

"Королла"-тай жолооч ачааны машин мөргөж, 36 настай эрэгтэй нас баржээ

Дорнод аймаг, Баянтүмэн суманд зам тээврийн ослын улмаас суудлын автомашины бүхээгт 2 хүн хавчуулагдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Баянтүмэн сумаас Хэрлэн сумын чиглэлд зорчиж явсан суудлын автомашин, ачааны автомашины хойд талаас мөргөснөөс уг хэрэг үүдсэн байна.

Уг ослын дуудлагыг хоёрдугаар сарын 06-ны өдрийн 21:41 цагт ОБГ-аас хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход  “Королла фиэлдер” загварын суудлын автомашин,  автозамын зорчих хэсэгт зогсож байсан "Бэйбэн норд бенз-НД4251” загварын зүтгүүрийн хойд талаас мөргөсөн байжээ. Улмаар суудлын автомашины жолооч Б /36 настай, эрэгтэй/ бүхээг дотроо хавчуулагдан нас барсан байсныг гарган Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Харин зорчигч Б /39 настай, эмэгтэй/-ийг эсэн мэнд гарган Эмнэлгийн байгууллагад тус тус шилжүүлсэн байна.

Иймд жолооч та бүхэн сар шинийн баярыг угтан орон нутгийн замд явахдаа хурдаа тааруулж, согтууруулах ундааны төрөл зүйлийг хэрэглэсэн бол жолооны ард суухгүй байх зэргийг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-07 11:22

Ачааны машинуудыг зам дээр зогсоогоод явсан бол торгууль ногдуулах хэрэгтэй. Тэдний буруугаас жижиг тэрэгтэй хүмүүс шөнө, бүрийд мөргөж осол болж, хүний амь нас үрэгдэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button