Нийгмийн
Моринд чирэгдэж нисдэг тэргээр зөөвөрлүүлсэн охин талархлаа илэрхийллээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгонд өнгөрсөн оны долоодугаар сарын 13-нд 8 настай охин моринд чирэгдсэн, маш хүнд гэмтэлтэй, газраар тээвэрлэх боломжгүй байсныг ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид ЕС-145 загварын МТ-1111 агаарын хөлгөөр нислэг үйлдэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж, хүлээлгэн өгсөн байдаг.
Хөл дээрээ босох боломжгүй гэгдэж байсан охин зургаан удаагийн хагалгаанд орж, эмчилгээ хийлгэн, эрүүл саруул болсон байна. Тэрбээр ээж, ахын хамтаар Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангид хүрэлцэн ирж, нислэгийн экипажийн бүрэлдэхүүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлж, ангийн үйл ажиллагаатай танилцлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ ХӨЛ ДЭЭРЭЭ БОСЧЭЭ ЯАХ ГЭЖ МОРЬ УНУУЛСАН ЮМ АЦНУУДАА НАДАД ХЭЛЭХГҮЙ МОРЬ УРАЛДУУЛААД БАЙГАА ЮМ УУ? ХОХЬ ЧИНЬ ШҮҮ ӨӨРСДИЙГ ЧИНЬ ЯРЬДАГ МОРЬ БОЛГОЧИХНО ШҮҮ