Нийгэм мэдээ
"Цэнхэр тэнгэрийн орон" дууны ая зохиогч Б.Пүрэвсүрэнд МУУГЗ цол хүртээнэ

Увс аймгийн Өмнөговь сумын харьяат хөгжмийн зохиолч Буяндэлгэрийн Пүрэвсүрэнд "Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн" цол хүртээнэ.
“Цэнхэр тэнгэрийн орон”, ”Босоо хийморьтой эр хүн”, “Дулаахан намар”, “Нэг л туулах хорвоо”, “Манай адуу”, “Буурал даргын нутаг”, "Санахгүй л гэсэн юм аа” гэх олон арван дууны аяыг зохиосон билээ.
Тэрбээр багаасаа урлагийн авьяастай байсан бөгөөд 13 наснаасаа эхлэн шүлэг бичиж, улмаар хэд хэдэн дууны үгийг өөрөө бичиж, олны хүртээл болгожээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ хүн бол болж байнаа батаа матаагийн дэргэд хийсэн юмтай
Ая зохиогч Пүрэвсүрэнд баяр хүргэе ард түмний сэтгэлд хоногшсон олон сайхан дуу зохиосон шүү Уран бүтээлийн өндөр амжилт хүёьу