Нийгмийн
Байшин нь шатаж, 62 настай эрэгтэй нас баржээ

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хорооны “Тоосго”-ны 13 дугаар гудамжинд байшин шатсаны улмаас нэг хүний амь нас эрсэдсэн хэрэг гарчээ.
Тодруулбал, байшин шатаж байна гэх дуудлагыг хоёрдугаар сарын 07-ны өдрийн 17:05 цагт ОБЕГ-т ирүүлжээ. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очсон байна. Ингэхэд, иргэн Г-ын 5х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Г /62 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.