Биологийн ухааны доктор Х.Отгонбилэгт Байгаль орчны гавьяат цол хүртээлээ
XVII жарны "Хилэнт эх" хэмээн модон луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмрээ оруулсанг нь үнэлэн Байгаль орчны гавьяат цолыг Бөхөөгийн Отгонбилэгт хүртээлээ.
Тэрбээр Монголын Байгаль орчныг хамгаалах холбооны эрдмийн зөвлөлийн ахлагч, биологийн ухааны доктор, Байгаль эх дэлхий сонины эрхлэгчээр ажиллаж байна.
Хөхөөгийн Отгонбилэг нь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул, Завханмандалын дунд сургуулийн 1961 оны төгсөгч юм. Тэрбээр Монгол орны тоост балт ургамал, зөгийн биологийн талаар лекц сургалт тогтмол явуулж, 2017 онд 1000 гаруй мод сөөг тарьж, 2018 онд 33 удаа байгаль орчны ярилцлага хичээл зохион байгуулж явуулсан бөгөөд төрсөн нутгийнхаа Мухартын гол Бор хярын элсний дагуу чацарганы бут тариалсан нь үр дүнгээ өгч жимсгэний шугуй болж хувиргаад байна. Х.Отгонбилэг доктор Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн "Ховор Ургамал Сан ТББ"-г үүсгэн байгуулж тэргүүнээр нь мөн ажилладаг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.