Нийгмийн

Сэтгүүлч Л.Нинжжамцыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

VII жарны "Хилэнт эх" хэмээн модон луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн одонгоор сэтгүүлч Л.Нинжцамц энгэрээ мялгалаа.

Тэрбээр шагнуулсны дараа сэтгэгдлээ хуваалцахдаа "Сэтгүүлзүйн салбарт 30 жил ажиллаж, хэвлэлийн эрх чөлөөний төлөө сэтгүүлч нөхдийнхөө хамт тууштай тэмцэж явсныг минь өндрөөр үнэлсэнд баяртай байна" гэжээ.

Л.Нинжжамц нь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан бөгөөд Лувсандашийн Нинжжамц нь хууль зүйн ухааны магистр, гадаадын орнуудад олон нийттэй харилцах чиглэлээр сурч төгсжээ.

  • 1996-1998 онд “Толь” сонины Ерөнхий редактор,
  • 1998-2006, 2007-2009 онд Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал,
  • 2006-2007 онд МҮОНРТ-ийн Тамгын газрын дарга,
  • 2009-2010 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга,
  • 2010-2011 онд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын зөвлөх,
  • 2011-2016 оны зургаадугаар cap хүртэл “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр тус тус ажиллаж байсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-08 17:22

"Ард түмэн чинь цагаан цаас ш дээ, дураараа юу ч бичиж болно" гээд л Ми. Энхболдын ерөнхийлөгчийн сонгуульд зүтгээд байсан нөхөр мөн үү?

Зочин
Зочин
2024-02-08 17:57

ХИАМЧИН

mnb
mnb
2024-02-10 00:10

ichih nuuree elgendee naasan avgai shu

Холбоотой мэдээ

Back to top button