Нийгмийн

"Инфляц буурах төлөвтэй байна. Бодлогын хүүг уялдуулж бууруулах боломжтой"

2023 оны эцсийн Монгол Улсын эдийн засаг болоод санхүүгийн салбарын мэдээллийг Монголбанкнаас танилцууллаа. Энэ үеэр Судалгаа статистикийн газрын захирал Д.Даваасүх мэдээлэл өгч, өнгөрсөн сарын тоон үзүүлэлтүүдийг танилцууллаа.

Тэрбээр "Экспорт өмнөх оны мөн үеэс 21 хувиар өссөн. Ийн өсөхдөө 15.2 тэрбум долларт хүрлээ. Үүний 8.7 тэрбум доллар нь чулуун нүүрс эзэлж байна. Импортын бүтцийг харахад нийт импорт өмнөх оны мөн үеэс 6 хувиар өссөн. Үүн дотроо хэрэглээний удаан эдэлгээтэй бараа өмнөх оны мөн үеэс 12 хувь өссөн байна. Автомашин болон түүний сэлбэг хэрэгсэл 7 хувиар буюу 120 сая доллароор өссөн байна. Энэ дүн 2020-2021 онд дунджаар 500 сая байдаг байсан бол 2022 онд 700 сая, 2023 онд 810 сая болж өсжээ.

Тодруулбал, хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн дотроо машин тоног төхөөрөмжийн импорт, нефтийн бүтээгдэхүүн дотроо дизелийн түлшний импорт зэрэг нь голлон нөлөөлсөн. Энэ нь уул уурхайн экспорттой хамааралтай дүр зураг харагдаж байна.

Экспортын 15.2 тэрбум доллароо задалбал, 91 хувь нь уул уурхай 13,872 сая доллар, 4 хувь нь мал аж ахуй 600 сая доллар, дөрвөн хувь нь аж үйлдвэрлэл 547 сая доллар, нэг хувь нь газар тариалан болон бусад хэсэгт 165 сая доллар байна.



Төлбөрийн тэнцэл 2022 онд 727 сая долларын алдагдалтай гарч байсан бол 2029 онд 1.5 тэрбум долларын ашигтай гарсан. Үүнд голлон гурван хүчин зүйл нөлөөлсөн гэж үзжээ. Нэгт, 2008 оноос хойш анх удаа урсгал дансны тэнцэл 245 сая долларын ашигтай гарсан. Хоёрт, хөрөнгийн дансны тэнцэл 136 сая доллар, гуравт, санхүүгийн дансны тэнцэл 1,376 сая долларын ашигтай гарсан нь тус тус нөлөөлсөн байна.

Санхүүгийн данс 1.4 тэрбум долларын орох урсгалтай байгаа. Үүн дотроо шууд хөрөнгө оруулалт 1.7 тэрбум байв. Үүний нэг тэрбум доллар нь уул уурхай, багцын хөрөнгө оруулалт -760 сая долларын гарах урсгалтай байв. Үүнд, Мик Самурай Хөгжлийн банкны бондын төлбөрүүд гарах урсгал ийм гарахад нөлөөлсөн. Бусад хөрөнгө оруулалт нь 441 сая долларын орох урсгал буюу худалдааны зээл, арилжааны зээл, оффтейк зээлүүд орсноор энэ хэмжээний орох урсгал гарсан байна.

Улсын инфляц 7.9 хувьтай байгаа. Эл үзүүлэлт энэ сард буурах хандлагатай буюу бага гарч байгаа тоон мэдээлэллийг ҮСХ-ноос ирүүлсэн.

Мөнгөний нийлүүлэлт 2023 оны арванхоёрдугаар сард өмнөх оны тус үетэй харьцуулахад 26.8 хувиар өссөн байна. Улмаар 37 их наяд хүрсэн. Үүнд төгрөгийн харилцах хадгаламж гол нөлөө үзүүлсэн. Төгрөгийн хадгаламж өмнөх оны мөн үеэс 4.5 их наядаар өссөний гурван их наяд нь иргэдийн хадгаламж байна. Ийм хэмжээнд өсөхөд өнгөрсөн долдугаар сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг буцаан өгөх, нэмэгдүүлсэн нь голлох шалтгаан болсон" гэдгийг онцоллоо.

-Төлбөрийн тэнцлийн урсгал тэнцэл сүүлийн 15 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарсан-

Харин Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа хэлэхдээ "Эдийн засгийн өсөлтийг Монголбанкнаас 6.5 хувьтай байх суурь төсөөлөлтэй байна. Инфляц төв банкны зорилтод сүүлийн хоёр сард орж ирлээ. Цаашид тогтворжуулах бодлого хэрэгжүүлнэ. Хэдийгээр төв банк хичээж байгаа ч төрийн бодлого болоод гадаад нөхцөл хэрхэхээс хамаарна.

Төсөв тэлэлттэй байгаа нь инфляц дээр эрэлтээр дамжин ирж байна. Энэ үзэргээс шалтгаалж бодлогын хүүг өнгөрсөн зургадугаар сард бууруулах байсан ч өнөөдрийг хүртэл бууруулах нөхцөлгүй байна.

Мөнгөний бодлогыг бууруулах орон зайг улирлаас улирал хооронд шалгагдана. Нэрлэсэн бодлогын хүү 13 хувьтай байгаа боловч бодит бодлогын хүүг инфляцын бууралттай холбоотойгоор өсөөд байна гэдэг нь мөнгөний бодлого чангараад байна гэсэн үг. Эдийн засгийн нөхцөл байдлыг бодвол үргэлжлүүлэн бодлогын хүүг чангаруулж болохгүй. Тэгэхээр инфляцын бууралттай уялдуулан бодлогын хүүнд тодорхой тохируулга хийх орон зай үүсэхийг үгүйсгэхгүй. Үүнийг Мөнгөний бодлогын хорооны хараат бус шийдвэрээр гаргана. Уг хорооны удаах хурал гуравдугаар сард байгаа. Ээлжит бусаар мөн хуралдаж болдог.

Мөн төлбөрийн тэнцлийн тухайд урсгал тэнцэл сүүлийн 15, 16 жилийн хугацаанд анх удаа ашигтай гарлаа. Энэ нь төгрөгийн ханш тогтвортой байх хамгийн том суурь дэмжлэг болж байна. Ашигтай гарсны цаана нүүрсний эскпорттой шууд уялдаж буй. Мөн импорт

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 8, 2024 18:38

Ажлаа хийж чадахгүй Монголбанкны хэдэн юм биднийг энэ хэдэн жилд инфляцад живүүлсээр ирлээ. Иргэдийн амьдр�##�д ямар их гай тарьснаа ойлгох ухаан дутдаг байх эдэнд.

зөв шүү
зөв шүү
2 сар 8, 2024 20:21

ИХ МЭДЭГЧ ДЭМИЙРЭГЧ, БАС НААД ТУУЖУУ МЭТ САХАЛ САРМАЙГААР ДУТАА ЮУ ХА ХА. АЖЛЫН БУГЛАА БААСУУД ШҮҮЭЭ ТА НАР БОЛ.

Холбоотой мэдээ

Back to top button