Нийгмийн

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө 08:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төрийн есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүллээ.

Дараа нь УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нар алд цэнхэр хадаг дэлгэн Төрийн тэргүүний амар мэндийг эрэн золгов.

Төрийн золголтын дараа Монгол Улсын Ардын жүжигчин, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл, бичгийн шинжлэх ухааны доктор, ерөөлч, магтаалч Ц.Цэрэндорж Төрийн хан хуурын хөгийг тэгшиллээ.

ТӨРИЙН ХАН ХУУРАНД:

“Зэ хө, төгөлдөр Монгол орныхоо

Төрийн магтаалыг аялгуулан айлтгая.

Эх орон, тусгаар тогтнолоо

Эрхэм төрөө, тамга, сүлдээ

Алтан соёмбот далбаагаа

Агуу жавхлант төрийн дууллаа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая.

Ашид мөнхийн нууц товчоогоо

Аялгуу эгшигт хан хуураа

Хөх Монголын хүндэт нумаа

Хүндлэн дээдлэх Үндсэн хуулиа

Эцэг тэнгэр, эх газартаа

Эзэн Чингис, хар сүлдэндээ

Есөн цагаан тугандаа

Сүслэн дээдэлж даатгая” хэмээн төр, түмэндээ өргөх айлтгал, магтаалыг өргөн барилаа.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Даваасамбуу
Даваасамбуу
2024-03-16 21:09

Энэ Цэрэндорж 3-р ангиас хулгай хийгээд сургуулиас хөөгдчихөөд сургуульд г�##�ч хийгээд мунгинаж байхад нь сургуулийн цэвэрлэгч авгай гэртээ байлгаж байсан Хөдөөнөөс эх нь ирээд авч явах гэхэд нь м�##� м�##�лах дургүй гээд яваагүй чаргууц�##�дсаар үлдсэн байдаг 1-р ангид 13 настай орсон учир 16 настай г�##�ч хийж болно гэж сумын захиргаа үзсэн байна. Тэгээд цэвэрлэгч авгайн охин их царайлаг бүсгүйг дасгасаар байгаад 17 настай охиныг жирэмсэн болгоод хүргэнээ оройн сургуулиар явуулж 7-р анги төгсгөжээ Тэгээд морин хуур сураад сумын клубт манаач ,эрхлэгч хөгжимчин болсон байдаг 4 хүүхдийн эцэг болсон Өмнөговь Аймгийн соёлын ордонд хөгжимчин байхад нь Найрамд�##� паркийн захир�##� АИХ-н депутат Лунаа МУИС-ийн монгол хэлний ангид 7-р анги төгссөн Цэрэндоржийг арын ха�##�гаар оруулсан гэдэг Тэгээд Төрийн хан хуурчийн орон тоо бий болгуулаад Цэрэндоржийг оруулсан байгаа юм Тэгтэл хотоос эхнэр аваад 4 хүүхэд эхнэрээ орхижээ. Хайран сурлагатай,царайлаг охины амьдр�##�ыг �##�дуулж нэгмөсөн хохироогоод өөрөө дэвшээд бүх шагн�##� авчихаад сууж байгаа хүний чанараар хорт могой болчихоод Өмнөговь,Баян-Овоо сумынханхны хара�##� идээд яваа нөхөрдөө

Холбоотой мэдээ

Back to top button