Хүндийг өргөлтийн ААШТ-ээс Г.Ануужин мөнгө, О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртэв
Узбекистаны нийслэл Ташкент хотод хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 1-12-нд болов. “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох энэхүү тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Дэнсмаа нарын удирдлага дор 14 тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд Г.Ануужин мөнгө, 71 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
Монголын хүндийг өргөлтийн тамирчид насанд хүрэгчдийн ангилалд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс өмнө нь есөн алт, 33 мөнгө, 65 хүрэл (эмэгтэйчүүд зургаан алт, 14 мөнгө, 28 хүрэл, эрэгтэйчүүд гурван алт, 19 мөнгө 37 хүрэл ) медаль хүртэж байв. Медалийн тавцанд гарсан тамирчидаа онцолбол, Г.Ануужин Ази тивийн гурав дахь (2022 онд хүрэл, 2023 онд алт, 2024 онд мөнгө) медалиа авч байгаа бол О.Төгс-Эрдэнэ өсвөрийн Азийн АШТ-ээс гурван алт, нэг хүрэл, залуучуудын Азийн АШТ-ээс нэг мөнгөн медаль хүртэж байсан ба залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Анхцэцэг ААШТ-ээс ч мед�##�ь авахаа больжээ
Анхцэцэг яасан вэ?