Эдийн засгийн мэдээ
Ам.долларын ханш бууж, 3395 төгрөг боллоо
Ам.долларын ханш энэ сарын 04-ний өдрөөс эхлэн 3300 төгрөг рүү бууж байна. Тодруулбал, 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр 3450.39 төгрөг байсан ам.долларын ханш унасаар өнөөдөр 3395.09 төгрөг болжээ.
Ханшийн үзүүлэлт огцом биш ч өнгөрсөн оны наймдугаар сараас эхлэн тогтмол бууж байгааг дараах зураглал харуулж байна.
Өнгөрсөн оны хавар валютын нөөц хомстсон учир Сангийн яам, Монголбанкнаас нөөц нэмэгдүүлэх үе шаттай бодлого хэрэгжүүлсэн. Үүнд ЭТТ ХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Оюу толгой" ХХК-иудад валютын нөөц нэмэгдүүлэх үүрэг чиглэл өгсөн байдаг.
Ам.долларын ханшийн өдөр өдрийн хаалтын ханшийг доорх хүснэгтээс харах боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ёстой нөгөө цаг цагаар нэг цаддаг цагаан сараар нэг цаддаг гэдэг хэлц үг шиг сонгууль дөхөхөөр л ноён долларын ханш буураад сонгууль дуусангуут ханш нь тэнгэрт хаддаг даа. Иймд үүнд хууртах хэрэггүй. Эрх баригчдын сонгуулийн сурт�##�чилгааны эхлэл гэж ойлгох хэрэгтэй.
Харж л байя. Гэхдээ сайн мэдээ шүү...
МАН сонгогдохоос өмнө 1600₮ байлаа гэж...