Нийгэм мэдээ

"Фён" салхины нөлөөгөөр ойрын өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдэл болно

Хүчтэй Фён салхины нөлөөгөөр ойрын өдрүүдэд манай орны баруун хэсгээр хүйтэрч, цаг агаарын аюулт үзэгдэл болно гэж УЦУОШГ-аас мэдээлээд байна.

Фён салхи гэдэг нь өндөр, уул нуруутай газар ажиглагддаг үзэгдэл бөгөөд уулын салхин талд тулж ирсэн чийгтэй агаар уул, нуруунд тулаад дээш өгсөх явцдаа хөрж, чийгийн агууламж нь өтгөрч үүл үүсэн, хур тунадас буюу цас болон салхин талдаа ордог. Энэ чийгтэй агаар өгсөх явцад температур нь 100 метр тутамд 0.6 градусаар хөрдөг бол чийгээ салхин дээд талдаа хаясан хуурай агаар уул нуруугаа даван уруудахдаа 100м тутамд нэг градусаар буюу салхин дээд талаасаа илүү дулаардаг. Энэ үзэгдлийг фён гэж нэрлэдэг. Манай орны хувьд Алтайн нуруунд буюу Ховд аймгийн нутагт илүү тодорхой ажиглагддаг байна.

Урд шөнө болон өнөөдөр Фён салхины нөлөөгөөр Баян-Өлгий, Ховд аймгийн нутгаар салхи секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурчээ.

Мөн өнөөдөр: 

  • Завханы нутгаар хүчтэй цасан шуурга шуурна
  • Говь-Алтайн нутаг
  • Увсын өмнөд 
  • Баянхонгорын баруун хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ
  • Увсын зүүн, Хөвсгөл, Булганы өмнөд, Архангайн хойд, Сэлэнгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна

Ирэх амралтын өдрүүдэд: 

  • Хоёрдугаар сарын 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр 
  • Хоёрдугаар сарын 17-нд ихэнх нутгаар 
  • Хоёрдугаар сарын 18-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Иймд

  • Онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх
  • Техникийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, аюулгүй байдлаа хангах
  • Цасанд суух, төөрөх, осгохоос сэргийлэх
  • Зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгож зорчихыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөв. 

Мөн үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, цасанд суух, хөлдөх, осгох, төөрөх эрсдэл өндөр. Тиймээс малчид малынхаа араас ганц, хоёроороо явах, хол газар луу явахгүй байхыг анхааруулж байна.

Цаг агаарын аюулт үзэгдэл болон, зудтай холбооотойгоор УОК-оос өвөлжилт хүндэрсэн аймаг, сумд руу баг гаргаж ажилууллах бөгөөд өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Баян-Өлгий аймгуудад ажиллах тов гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 17, 2024 14:33

Баярл�##�аа Анхаарая аа манайхаан

Зочин
Зочин
2 сар 17, 2024 21:08

ҮНЭНГҮЙ ӨВС БИТГИЙ ТАРАА !!! . ХОТЫНХАН БИД Ч ГЭСЭН ЯДУУ БНА . БИЛНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ 1000-Т , ГИШҮҮДИЙН МАЛЫГ МАЛЛЛАСАН ДЭЗЛААГУУДАД БИТГИЙ ӨГ ! .

zochin
zochin
2 сар 18, 2024 15:02
Reply to  Зочин

Xuduuni m#l xurungutei xumuus xotiin xooson bidnees tuslamj guidgaa bolimoorii.1000t m#lchid ner nuuree bodmorii.

Холбоотой мэдээ

Back to top button